Халтар

 Халтар

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрах эцэг эхээс тавуул. Айлын дунд хүү Т.Галбадрах хурдан хүлгийн хийморь лундааг дээдлэн, морь уях нь төрийн хэрэгт оролцож буй дээд үйл хэмээн үзэх болсоор багагүй хугацаа өнгөрч. Аливаа зүйлийг тултал нь хийдэг сурсан зангаараа сайн адуу авч уралдуулахаас илүүтэй чанартай адуу бий болгох нь чухал хэмээн үзсэн тэрээр арав гаруй жилийн тэртээгээс тэсвэр тэвчээртэй хурдлах чадвар өндөртэй монгол адуу гарган авахаар зориг шулуудсан гэдэг. Тэр нь биеллээ олж сүүлийн жилүүдэд тэдний унаган тамгатай адуу аль ч газрын наадмыг өнгөлдөг болоод буй. Ийн унаган адуу нь чанаржсан Тод манлай өөрийн ах Ууганбаяр болон дүү Баяржавхлан нарыгаа моринд “уруу татаж”. Өнөө жил ахынх нь нэртэй хязаалан аман хүзүүдэж, дүүгийнх нь шүдлэн түрүүлэн баяр бахдалтай дүүрэн наадсан билээ. Залуу уяачийг урмаар тэтгэж төрийн наадмын түрүүг авчирсан халтар үрээний удам угшлыг дэлгэрүүлбээс:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ үрээндээ улсад айрагдсан хүрэн азарга 
Эх: Дорнод аймгийн харьяат Хүрлээ багшийн адууны бор гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдаанд зургаа 
2020 онд шүдлэн:
АХ-ын 99 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам1ХалтарШүдлэнТ.Баяржавхлан