Саарал

 Саарал

Өнгөрсөн жилийн соёолонгийн уралдаанд наймд хурдалсан саарал морь өнөө жил амжилтаа ахиулан айргийн дөрөвт хурдаллаа. Алс баруун хязгаар Ховд нутгийн хүүгийн алдрыг мандуулж, Буянтчуудын магнайг тэнийлгэсэн хурдан саарлын талаар дэлгэрүүлбээс:

УДАМ, УГШИЛ:

Б.Эрдэнэбаярын унаган адуу. 
Эцэг: Дорнод аймгийн угшилтай хул азарга
Эх: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Жадамбын саарал гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:
Дорнод аймгийн баяр наадамд аман хүзүү
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд зургаа
2017 онд шүдлэн:
Дорнод аймгийн баяр наадамд түрүү
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
2018 онд хязаалан:
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2019 онд соёолон:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд найм
Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2020 онд хавчиг:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам4СааралИх насБ.Эрдэнэбаяр