Шарга бүүдэн

 Шарга бүүдэн

Хамгийн их шигшигдэж, олон адуу хасагдсан уралдаан бол шүдлэн насных юм. АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын шүдлэнгийн уралдаанд 254 үрээ бүртгүүлснээс 59 нь гарааны зурхайгаас эргэж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат залуу уяач Түмэнжаргалын Батхааны шарга түрүүлсэн билээ. Төрийн наадмын түрүү хүлгийг танилцуулбал:

Удам, угшил:

Эцэг: Сүхбаатар аймгийн угшилтай аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн Будан хэмээх буурал азарга

Эх: Дорноговь аймгийн угшилтай өөрийн шарга гүү

Амжилтын товчоон:

2016 онд даага:

“Таван толгой транс“ ХК-ийн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд түрүү 
2017 онд шүдлэн:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баяр наадамд аман хүзүү
Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит уралдаанд айргийн гурав
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү
Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд аман хүзүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам1Шарга бүүдэнШүдлэнТ.Батхаан