Сарт зээрд

 Сарт зээрд

2014 оны зүүн болон 2015, 2017 оны төвийн бүсийн уралдаануудад уясан хүлгээ айрагдуулж төрийн зарлигт наадмын гурван айраг хүртсэн аймгийн Алдарт уяач Г.Дорж-Алтангэрэл АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангилалд Сарт зээрд азаргаа есөөр давхиулж зам цагаан, модтой сайхан наадсан юм. Дааган цагаасаа уягдаж улсын наадамд гурван удаа, бүсийн уралдаанд хоёр удаа мордсоноос бүсийн уралдаанд хоёронтаа айрагдаад байгаа Сарт зээрдийг танилцуулбал: 

Удам, угшил:

Эцэг: Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн араб бор азарга

Эх: Г.Дорж-Алтангэрэлийн унаган шарга гүү  

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам9Сарт зээрдЭрлийз дээдГ.Дорж-Алтангэрэл