Хүрэн халзан

 Хүрэн халзан

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд одтой наадагсдын нэг нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуу байлаа. Тэрээр улсынхаа баяр наадамд анх удаа оролцож, халиун шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулан, хүрэн халзан даагаа айргийн таваар давхиулсан юм. Айргийн тавд хурдалсан  хүрэн халзан дааганы удам угшлыг танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул О.Амарсайханы Эрдэнэ зээрд азарга. /Даагандаа 2011 онд төрийн наадамд аман хүзүүдсэн.  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Р.Мөнхтөрийн унаган адуу/ 
Эх: Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Р.Мөнхтөрийн унаган гүү.