Дуучин П.Идэржавхлан шинэ цомгийн баяртаа бэлдээд завгүй явна

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

“Аавыгаа санахаар”, “Эжий энтэй эгч” гэхчилэн дуугаараа урлагийн гараагаа эхэлсэн нэгэн бол дуучин Идэржавхлан юм. Гүрээ гавьяатын шүлгээр хийсэн эдгээр дуу гарсан даруйдаа л хөгжмийн сувгийн хитүүдэд тэргүүлэх болсон нь дуучин залууд урмын ташуур болсон тухай ярьдаг юм.  Эндээс улбаалан “Аавыгаа санахаар” тоглолтоо Улаанбаатар хот болон 21 аймаг, хоёр хотоороо тоглон тайлангаа энэ хавар тавиад иржээ. Энэ удаад түүний хоёр дахь цомог бэлэн болсон байна. “Эрч хүч бэлэглэе” нэртэй тус цомогт “Дорнын бүсгүй”, “Бүсгүй минь чамдаа”, “Наран аав”, “Хонгор жаахан шувуухай”, “Эргээд бодохоор”, “Гэгээн учрал” гэхчилэн 13 орсон ажээ.  Энд сонирхуулахад “Дорнын бүсгүй” дуугаа МУГЖ Бат-Эрдэнэтэй хамтран дуулсан байна. Бат-Эрдэнэ гавьяатын хувьд залуу уран бүтээлчийн “халамжлан хүмүүжүүлэгч” бөгөөд анхны тоглолтыг нь Ирландаас ирж зохион байгуулж байсан билээ. Идэржавхлан энэ намраас цомгийн баяраа хийхээр болжээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна