Монгол Улсын заан Ч.Бямбадорж: Монгол бөхийн дасгалжуулагч гэж ерөөсөө байхгүй болчихож
-Монгол Улсын заан Ч.Бямбадоржийн хувьд дархлагдсан ямар мэхтэй вэ?
-Би төрийн наадамд түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аварга, О.Балжинням аварга, таван удаа үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ арслан, П.Сүхбат гарьд, Ц.Баярсайхан заан, Ч.Даваадорж харцага гээд олон сайхан бөхчүүдтэй нэгэн үе барилдаж явлаа. Эднийг барилдаж хаяхын тулд өөрийнхөө биеийн онцлогт таарсан мэх хийж тохирсон барилдааныг гаргах хэрэгтэй байсан. Би их жижигхэн биетэй хүн дээ. Бусад бөхчүүд надаас өндөр биерхүү том. Ганцхан Ч.Даваадорж харцага л надаас жижигхэн байсан. Миний биед таарах мэх бол хөл авах. Тэгэхдээ баруун зүүн хөл авах дан давхар хөл авах гээд янз бүрийн хувилбар болгон хийнэ. Нас яваад жин нэмэгдээд ирэхээр ямар мэхний хувилбар гаргах вэ гээд ер нь барилдахын тулд маш их тооцоо судалгаа хэрэгтэй. Тухайлбал баруун зүүн хоёр талтай бөхтэй яаж барилдах вэ, давхар ачдаг хөмөрдөг бөхтэй яаж барилдах вэ гээд л тооцоолох хэрэгтэй. Дээр нь миний багш ДАШТ-ий мөнгө хүрэл медальт Ц.Нацагдорж гэж МУГТ хүн байсан. Тэр хүн намайг бөхийн ертөнц рүү хөтлөн оруулж би тэр хүний заавар зөвлөгөөгөөр барилддаг байсан. Миний барилдааныг бүтээж өгсөн гэж хэлж болно доо.
-Ихэнх бөхчүүд дархан мэхээрээ улсын цолонд хүрсэн байдаг л даа. Таны хувьд хөл авах мэхээ ямар ямар шийдвэрлэх мөчид хэрэглэж байсан бэ?
-Би тэгж айхтар аварга, арслангийн эрэмбэ дээр очиж барилдаагүй. Зааныхаа л эрэмбэнд барилддаг байлаа. Долоогийн даваанд Ц.Баярсайхан зааны хөлийг авч хаяж байлаа. Тавд өндөр Эрдэнэбат заан, зургаад Улсын начин И.Ганбаатарыг амлаж хөлийг нь авайд хаячихаж байсан. Ер нь бөхчүүд дархан мэхээ томоохон барилдаан шийдвэрлэх даваанд хийдэг. Огт хийж үзээгүй мэхээ улсын наадамд хийдэггүй л байхгүй юу. Жишээлбэл Б.Бат-Эрдэнэ аварга тойруулж барьдаг барьцнаас хийдэг мэхээрээ Мөнх-Эрдэнэ арсланг 5, Сумъябазарыг 3 удаа хаяж байсан. Гэхдээ Бат-Эрдэнэ аварга тэр барьцыг шодож авдаггүй, өөрөө л тийм барьцанд хүрч барилдаж чаддаг байсан.
-Таны мэхийг яаж хариулж болдог вэ? Ер нь мэхийг чинь хариулж хамгаалж байсан тохиолдол бий юу?
-Хөлөө өгөөд барилддаг хүн байдаг л даа. Жишэлбэл Дүвчин заан хөлөө өгчихвөл хүнийг ядрааж байгаад хаядаг хүн. Гэхдээ би улсын наадамд Дүвчин заантай барилдаж үзээгүй. Долоо давчихаад наймын даваанд Бат-Эрдэнэ аваргад унаж байсан юм. Мөнх-Эрдэнэд тавын даваанд хоёр унасан байдаг юм. Хөлийг нь аваад гурван удаа толгой дээрээ гаргаж ирээд хаялцах болоход би уначихсан байдаг. Тэр жил анх удаа компьютерээр барилдааныг шүүсэн юм. Тэгээд Мөнх-Эрдэнэ начин болж байлаа. Бичлэгийг харахаар нэг талдаа Мөнх-Эрдэнэ нөгөө талдаа би хаяад байдаг байхгүй юу. Би бол хоёр удаа тав давчихсан байсан болохоор цэргийн цолтой Мөнх-Эрдэнийг улсын цолонд хүрээсэй гэсэн хүмүүс олон байсан байхаа. Тэгээд л монгол бөхийг видео бичлэгээр шүүж болохгүй нүдэн баримжаагаар шүүх хэрэгтэй юм. Тодорхой хэмжээний зай талбайд барилддаг, дэвжээн дээр байгаа бөхийг видео бичлэгээр шүүж болох юм байна гээд больсон. Цэнгэлдэхийн тэр том талбайн нэг талаас нөгөө тал хүртэл барилдаад явчихдаг тэр олон бөхийн барилдааныг шүүнэ гэж байхгүй л дээ.
-Дамдин аваргын мэхийг хүү Баяраа нь өвлөн хийдэг байсан. Та хүү Заяамандахдаа мэхээ зааж өгч байна?
-Үгүй яахав дээ. Хүүхэд өөрөө бөхийг сонгоод, энэ зам руу эргэлт буцалтгүй орчих шиг боллоо л доо. Төв аймагт барилдаж аймгийн начин болсон юм. Бөх гэдэг хамгийн гол нь эрүүл саруул байх ёстой. Ямар нэгэн бэртэл гэмтлээс болгоомжилж байх ёстой. Тэрний дараа өөрөө барилдаан мэхээ сурна биз. Тэрнээс биш чи ингэ миний мэхийг хийж сур гээд зааж болохгүй юм байна гэж бодсон. Хүүхдүүдийн оюун санаа шал өөр болчихож. Малын захад хөл нүцгэн гүйж, малтай ноцолдож өссөн шигээ би хүүгээ хүмүүжүүлнэ гэж байхгүй юм билээ. Одоогийн хүүхдүүд чинь дулаахан байранд бие амар өсөж байна шүү дээ. Багш нь л нарийн ширийн юм зааж өгдөг байх. Аав нь хүүдээ юм заахаар төдөн төгрөг өгөөч гээд мөнгө нэхнэ, тэгээд л хувийн харьцаа давамгайлаад байдаг. /инээв/
-Одоогийн бөхчүүдээс уран барилдаан гарахаа больж гэж ахмад бөхчүүд шүүмжилдэг. Харин та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Өнөөдөр монгол бөхөд масс ихтэй бөх, тойруулж барьдаг барьц ноёрхож байна. Тойруулж барьдаг барьц сонгуулдаг болсоноос хойш монголд масс ихтэй болсон. Үүнээс болж дайчин, шуурхай хурдан уран барилдаан байхгүй боллоо. 100кг жинтэй хүн 120, 130 кг жинтэй болохыг тэмүүлдэг болж. Яагаад гэхээр тойруулж барьдаг барьцанд унахгүйн тулд масс ихтэй байх хэрэгтэй учраас бөхчүүд хүссэн хүсээгүй жингээ нэмж байна. Бидний үед ийм жинтэй хүн байгаагүй. Ганц Хадаа аварга л 150 кг жинтэй байсан байх. Ерөөсөө өнөөдөр барилдааны үндсэн сургалт гэж юм явагдахгүй байна. Бүгд л хүчтэй масстай байя гэж байгаагаас барилдааны уран чадвар дээр огт анхаарахаа больж. Их спортоор хичээллэхээ больсон байна. Өнөөдөр 128, 526 бүдүүн хүн барилдаж байгаа биз дээ. Тэднээс ямар ч хурдан уран барилдаан хүлээгээд хэрэггүй. Тэдний нэг нь ч самбо жудогоор хичээллэхгүй байгаа. Энэ сайхан эрчүүд дэлхийд, олон улсад үзэх хэрэгтэй байхгүй юу. Бид нарын үед бүгд л дэлхийд өрсөлддөг байлаа ш дээ. Баянаа Мөөеө гээд бүгд л дэлхий, олимпоос медаль авч байсан. Барилдааны уран чадвар гэж үнэхээр байхгүй болсон байна. П.Сүхбат, Тулгаа заан, талийгаач Давааням заан, Сүхбаатар зааны уран дайчин барилдаан харагдахгүй байна. Бидний үед аварга, арслан, заанууд хэзээ ч доогуур даваанд унаж байгаагүй. Төрийн наадамдаа ч ийм доогуур унаж байгаагүй.
-Бөхчүүдийн таргалалт бүдүүрэлт, цаашилбал уран хурц барилдаан үгүй болж байгаа нь барьц сонгуулах дүрэмтэй холбоотой гэж та хэлэх гээд байна уу?
-Яг тийм. Барилдааны уран чадвар муудаж байна гэдэг Монгол Үүндэсний бөх сүйрэл мөхөл рүүгээ явж байна гэсэн үг. Хурц шаламгай, хууринан шуугигч гээд цолонд хүртэл байдаг шуурхай уран барилдаан байхгүй болчихож. Аймгийн цэргийн цолтой бөхийн барилдаан ч ялгаа байхгүй. 20 настай залуу бөх ч бүдүүүрчихсэн. 100-гаас дээш жинтэй байгаа. Бэлтгэл хийж байгаа бөхчүүдийг харахад бүгд л орон доогуураа 10 литрийнх шиг том том савтай уураг ч гэнэ үү нэг юм тавьчихсан, таргалж масс суух гэсэн юмаа гэчихсэн сууж байдаг. Ер нь бөхийн холбоо наадмын бэлтгэлийн үеэр бөхчүүдийн орон доогуур юу байгааг нэг үзчих хэрэгтэй юм шиг. Тэр нь монгол хүний бие, физиологид таарч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ийм сайхан залуучууд ингэж таргалж болохгүй ш дээ. Хамаа алга над шиг 40, 50 гарчихсан хүн бол өөр хэрэг. Таргалаад явж байна биз. Барилдаанд хамгийн гол нь масс биш тэвчээрлэг хүч хэрэгтэй гэдгийг ойлгохгүй болохоороо залуучууд ингэж таргалах гээд зүтгээд байна. Барилдах ноцолдохоороо удаан ядардаг тийм л хүчтэй болох ёстой байхгүй юу. Монголд биеийн тамир спортын маш олон доктор байдаг. Энэ хүмүүс л хүчний дасгалыг ингэж хийнэ, ийм зүйл хэрэглэж болохгүй гэдгийг тамирчдад хэлж ухуулж байх ёстой. Сүүлийн үеийн бөхчүүдийн дасгалжуулагч, багш нар нь хүртэл бодибилдингийн клуб байгуулчихсан ийм хүмүүс байдаг. Булчингаа томруулахын тулд энэ уургийг уу гээд сууж байдаг. Монгол бөхийн дасгалжуулагч гэж ерөөсөө байхгүй болчихож.
-Монгол бөхийг орчин үеийн спортын түвшинд хүргэхийн тулд юу хийх ёстой вэ, таныхаар?
-Монгол бөхийг спортын түвшинд авч үзэх гэж байгаа бол нэг мөсөн шийдэх хэрэгтэй. Тухайлбал допингийн шинжилгээг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Энэ шинжилгээгээр хэрэглэсэн нь тогтоогдвол олон улсын жишгийн дагуу шууд эрхийг нь хасаж, олимп дэлхийн аваргын медалийг хураадаг шиг цолыг нь хураах хэрэгтэй. Бөхчүүдийг би Монголын шалгарсан сайн эрчүүд гэж боддог. Бөхчүүд допингоос болж уствал монголчууд устана. Энэ тал дээр анхааруулах эмч мэргэжилтнүүд байдаг ч юм уу үгүй ч юм уу. Барьц сонгодог дүрмээр бөхчүүдийг бүдүүн болгож байгаа бол нэг мөсөн сумо шиг болгох хэрэгтэй. Сумо шиг болгочихоод барилдахаа болихоор нь тураадаг тэр Японы аргыг ч гэсэн оруулж ирэх хэрэгтэй. Энэ барьцанд унахгүй байхын тулд таргалж, дараа нь ингэж тур гээд дүрмэндээ зааж өгөхгүй юу. Сүүлийн долоо найман жил л ингэж хүмүүс их бүдүүрлээ ш дээ. Тэрнээс А.Сүхбат аварга хэзээ бүдүүн байсан юм. Өсөхөө, Сумъяа аварга, Гантогтох хэзээ ийм бүдүүн байлаа. Тэгтэл өнөөдөр 20 настай хүүхэд урдаасаа юм зүүчихсэн юм шиг унжсан гэдэстэй явах юм. Монгол бөхийн уран сайхан барилдааныг боддоггүй юм аа гэхэд ядаж хүмүүсийн эрүүл мэндийг бодоод тойруулдаг барьцыг болиулах хэрэгтэй. Таргалалтын гол шалтгаан энэ тойруулж барьдаг барьц.
-Та ч энэ тал дээр нэлээн бухимдуу явдаг бололтой?
-Дотоодын цэргийн яаманд олон жил ажиллалаа. Хүний хүүхдийн төлөө нервтэж явах вэ гэж бодоод өөрийгөө амраахаар шийдсэн. Хүний төлөө нервтэнэ гэдэг үнэхээр хэцүү л дээ. Бид нарын үеийн барилдааныг үзэх гэж хүмүүс спортын төв ордны гадаа нь орж чадахгүй цонх хагалж, хаалга эвдэж цагдаа нарт цохиулан байж үздэг байсан. Тэр үед ажлын 6 өдөртэй бүтэн сайнд нь спортын төв ордонд ирж бөхөө үзчихээд “Үнэхээр сайхан боллоо, маргааш ажилдаа явна даа” гээд сэтгэл хангалуун гардаг байлаа. Ийм барилдааныг бидний үеийн бөхчүүд үзүүлж чаддаг байсан. Гэтэл одоо тэгж кайф авч үздэг юм байхгүй. “Үзэгчид өөрсдөө оноолт хийгээд “Одоо Бат-Эрдэнэ аварга тэрийг авна” Мөнгөн арслан эний авна” гээд бичээд сууж байдаг. Нөгөөх нь яв цав таардаг. Тийм сайхан кайфтай үздэг байлаа. Одоо ч тэгээд барилдааныг бүр байхгүй болгочихгүй юм даа. Ямар ч байсан Монгол бөх барилдаад яваад байгаа нь сайхан юм даа. Би самбо жудо, кураш гээд олон бөхийн дээд нь монгол бөх гэж боддог.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна