Архангайчууд хайрхан уулаа тахив

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 16 -нд

Наймдугаар сарын 15-нд Урд Тамирын голын хөндийн хамгийн өндөр Хайрхан уулын тэнгэрийг Заяын хүрээний хамба Хорлоогаравын Баасанжаргал тэргүүтэй лам хуврагууд тахилаа. Энэхүү баян хайрхныг 1932 он хүртэл Заяын хүрээний дээд зиндааны шар хувцастнууд  тахин шүтэж байжээ. Эл арга хэмжээний эхэнд шашны зан үйл хийсний дараа бэсрэг наадам зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, харцага Б.Ганзориг үзүүрлэв. Их насны хурдан морьдын уралдааныг дуунд мөнхөрсөн хурдан халиун морины удам Г.Батболдын хээр ажнай магнайлав.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна