Тува морь уу, монгол морь уу?

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 16 -нд

ОХУ-ын БНТУ-ын төрийн тэргүүн Шолбан Кара-Оол морин уралдааны шинэ журам гаргажээ. Манай наадмын журамтай яг адил юм. Эрлийз морийг тува мориноос тусад нь уралдуулах бөгөөд түрүүлсэн морьдыг сүүлийн үеийн жийп машинаар байлна гэжээ. Тэрбээр яриандаа “Тува морь холын зайн уралдаанд их тэсвэртэй нь нотлогдсон. Манай морины тэсвэр тэвчээрийг дайны жилүүдэд маршал Будённый магтаж байлаа.

Чингис хааны адуун сүрэгт багтаж асан морьд шилдэг нь байхаас ч яахав” гэжээ. Чингисийн адуун сүргээс уламжилж ирсэн юм бол монгол морь байж таарна. Будённый ч монгол морины хатуужлыг магтсан үг хэлсэн нь бий. Тува морь уу, монгол морь уу гэдгийг бодон байж хэлмээр санагдав. Монголчууд Гал шарын адуугаа буриад, Тэсийн унагаа баяд морь гэдэггүй билээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна