Монгол Улсын Манлай уяач Б.Мөнхтөр: Миний алдрын мялаалгаар 6 нас уралдаж, 128 бөх барилдана
А.Тэлмэн
-Ховд аймгийн Дарви суманд Монгол улсын Манлай уяач болсон таны алдрыг удахгүй тэмдэглэнэ. Алдрын мялаалгын сонин сайхнаас дуулгаач?
- Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газар, ИТХ, Дарви сум, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран 8-р сарын 21-нд миний алдрыг тэмдэглэх гэж байна. Би их баяртай байгаа. Энэ жилийн сүүлийн наадмуудын нэг болж таарч байгаа байхаа. Баруун аймгуудын болж байгаа томоохон даншигуудын нэг болно. Үүнд хүчит 128 бөхийн барилдаан, мөн зургаан насны морь, дээр нь жороо морьдын уралдаан болно.
-Бай шагналын хувьд ямар байх вэ?
- Долоон насны морь, бөхийн бай шагналыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж байгаа. Би өөрөө их насыг, “Морин-Эрдэнэ” галынхан маань шүдлэн насны байг гаргана. Нууц задлахад түрүү морь 2 сая төгрөгний байтай. Эхний 30 морийг барьж 15-30 дээр ирсэн морь тус бүр 100.000 төгрөгөөр, 6-15-аар хурдалсан бол 200.000 төгрөгөөр тус тус байлна. Харин бөхийн хувьд түрүүлсэн бөх 2 сая, үзүүрлэсэн бөх 1,5 сая шөвгийн дөрөвт үлдсэн бөх нь сая сая төгрөгний шагналтай.
-Ховд аймгийн Дарви сумаар овоглодог улс бүсийн наадмуудад данстай хурдан хүлгэд олон байдаг. Мэдээж уралдах л байх даа?
-Тийм ээ, улс бүсийн наадамд айраг түрүү авч байсан 14 адуу байдаг юм. Миний нагац ах Монгол улсын Манлай уяач Түвдэнгийн алаг морь улсын наадамд хоёр түрүүлж байлаа. Мөн том хээр үрээ нь хоёр түрүүлж бага хээр үрээ нь нэг айрагдаж нэг түрүүлж байсан түүхтэй. Хилэн хар азарга нь бага дөрвөн насандаа улсын наадамд айрагдаж байсан гээд амжилтын түүх арвин хүн дээ. Бас Түвдэн ахын хамаатан Ядам гэж хөгшин байлаа. Түүний саарал үрээ даага, шүдлэндээ улсад хоёр түрүүлсэн. Үүнийг залгаад Түвдэн Манлайн хүү Батцоожийн хонгор халзан хязаалан АХ-ын 80 жилээр түрүүлж байсан юм. Миний “Таван цагаан” ч улс бүсийн наадмуудаас зургаан айраг хүртсэн сайхан хурдан ажнай даа. За тэгээд Түвдэн ахын дүү Эрдэнээгийн Сэнс хүрэн даага нь улсад нэг түрүүлсэн. “Морин-Эрдэнэ” галын тэргүүн Батмөнхийн зээрд даага бүсийн наадамд айрагдаж байсан. Миний өвгөн хээр морь “Их хурд” бүсийн наадамд нэг түрүүлж тав айрагдаж, бор морь маань улс бүсийн наадамд зургаа айрагдсан гэх мэтчилэн амжилтуудыг дурдаж болж байна. Мөн манай галын Атарсайханы хул үрээ энэ жил улсын наадамд аман хүзүүдлээ. Зөвхөн нэг сумаас л 14 адуу 10 түрүү 27 айраг авсан байдаг юм.
-Эдгээр адууны угшлыг сонирхвол?
-Түвдэн Манлайн алаг морь нь Төв аймгийн Жаргалант, Баянжаргалан, Галшар угшилтай. Миний хээр морь Төв аймгийн Заамар сумын угшилтай. Таван цагаан маань морин тойруулгаас гаралтай. Эрдэнээ, Батмөнх ах хоёрын даага зүүн талын угшилтай. Миний бор морь Төв аймгийн Цээл сумын унаган адуу боловч Сүхбаатар аймгийн Асгат сумын Наранбаатарын халтар гүүнээс төрсөн. Миний буурал үрээ мөн ялгаагүй өөрийн унаган адуу боловч бор үрээний эхээс гарсан.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Оюун-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна