Тамирчдад сар бүр урамшуулал олгоно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 16 -нд

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, олимп, паралимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн үе үеийн тамирчдын зүтгэлийг үнэлж, тогтмол урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангах чиглэлээр зарлиг гаргахаар болжээ. Зарлиг хүлээн авах ёслолыг өнөөдөр Төрийн ордонд 14.00 цагаас спортын алдартнуудыг оролцуулан хийх ажээ. Өөрөөр хэлбэл, спортын алдартнуудад урамшуулал олгох, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж байгаа ажээ.

Урамшууллыг cap бүр олгох бөгөөд олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд cap бүр гурван сая, мөнгөн медаль хүртсэн бол хоёр сая, хүрэл медальтай бол нэг сая төгрөгийн урамшуулал олгох ажээ.

Харин ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчинд cap бүр хоёр сая, мөнгөн медаль хүртсэн бол нэг сая, хүрэл медальтанд 500 мянган төгрөгийн урамшуулал олгох ажээ. Урамшууллыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох юм байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна