Д.Жавхаасайхан моринд нугасгүй

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

 Уртын дуучин Д.Жавхаасайхан нь “Шуранхай” хамтлагийн дуучин Үүрийнтуяагийн нөхөр билээ. Анх хосуудыг гэр бүл болоход дуучин Жавхлантай андууран хэсэгтээ л  олны ярианы сэдэв болж байсан удаатай. Төдөлгүй  энэ сэдвийн гогцоо тайлагдан хамтлагийн гишүүн Эрдэнэчимэг Жавхлангийн, Үүрийнтуяа Жавхаасайханы өрхийг татаж, цайг чанахаар болсон юм. Өдгөө хосууд аль аль хоёр хоёр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болцгоосон билээ. 
Уртын дуучин Жавхаасайханы дуулсан “Эр бор харцага”-аас эхлэх уртын дуунуудаар нь сонсогчид төдийгүй манай язгуур урлагийг шимтэн сонирхдог гадныхан ч мэддэг юм билээ. Нуруу туруу тэгш дуучин залуу уран бүтээлийн их ажлын хажуугаар хурдан моринд тун ч хорхойтой нэгэн. Тийм ч болохоор ямар ч ажилтай байсан салхинд гарч морьдоо эргэх завыг гаргах гэнэ. Тэрээр хэд хэдэн хурдан адуутай бөгөөд  мэр сэрхэн жижиг наадмуудаад наадаад авдаг ажээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна