Майдар бурхны цогцолбор барина

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурхны цогцолбор барих төслийг “Их Майдар” сангийнхан эхлүүлжээ. Уг цогцолборын архитектороор барималч Д.Эрдэмбилэг ажиллаж байна. Тэрээр өмнө нь Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөг урласан юм. Уг цогцолборт 54 метр өндөр Майдар бурхан, 108 метр га  газрыг хамарсан соёл, гэгээрлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж. Майдар бурхныг Монголд цутгаж байгаа бөгөөд бурхан болон суваргыг бүтээх ажлыг 2014 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна