12 тонн жинтэй Очирваань бурхныг босголоо

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

300 жилийн түүхтэй Манзушир хийдийн өнөөгийн төрхийг хэвээр нь хадгалж хамгаалах, мөн сэргээн завсарлах ажлыг хийжээ. Энэ ажлын хүрээнд тус хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр унасныг Нийслэлийн аялалн жуулчлалын газраас сэргээн завсарлах ажлыг хийсэн байна. Очирваань сийлбэрт чулуун хад Манзушир хийдээс дээш 500 метрт байрладаг бөгөөд нийт 12 тонн жинтэй. Чулуун сийлбэрт хадыг босгохын тулд доор нь байсан найман тонн чулууг гурав хоног ажиллан байрнаас нь хөдөлгөжээ. Үүний дараа чулуун хадан сийлбэрийг өргөж босгох, суурь ивээсийг хийх, сийлбэрийг сэргээх ажлуудыг хийжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна