Унаач Д.Төрмөнх: Би сайн уяач болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

- Хурдан морины унаач нар  бага наснаасаа морь унаж сурсан байдаг. Чиний хувьд?
-Тиймээ. Би одоо 12 настай. Бага байхад аав маань морь унуулж сургасан. Хурдны морийг унаад гурван жил болж байна.
-Баруун бүсийн даншигт уралдав уу?
-Уралдсаан. Хүрлээ ахын морийг унасан. Тэндхийн зам нь нэг бол өгсүүр, нэг бол уруу газар байдаг юм билээ. Сайн амжилт гаргаж чадаагүй.
-Чи дандаа Хүрлээ ахынхаа морийг унадаг юмуу?
-Хүрлээ ахын морийг унаад хоёр жил боллоо. Аав маань уяач хүн болохоор өмнө нь аавынхаа морийг унадаг байсан. Бие томроод удахгүй унаачаас хасагдах байхаа.
-Унаач хүүхдүүд уяач нар болсон байдаг?
-Би одооноос уяач ах нартаа туслаад хурдан морины уяаны ажлын талаар суралцаж байгаа. Сайн уяач болно гэж боддог юм. Аав маань их зүйлийг зааж өгдөг.
-Ямар ямар амжилтыг үзүүлж байсан бэ? Хурдан морь унахад чамд хүндрэл бэрхшээлтэй тал нь юу байдаг бол?
-Хээр халзан мориор цагдаагийн баяраар айргийн дөрөвт ирсэн. Ер нь Хүрлээ ахын халзан мориор олон амжилт гаргасан байдаг юм. Морин дэл дээр явах сайхан байдаг. Хүндрэлтэй тал нээх байхгүй ээ.
                                                                                                                                                                        Ш.Бадмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна