МУ-ын Манлай уяач Б.Содномцог: Хүрэн үрээгээ нэг хэсэг алдчихаад уяж чадаагүй

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

-Сайхан наадаж байна уу? Баярын сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
-Баярлалаа,  “Макс”-ын ах дүү Тод манлай нарт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.  Энэ өдөр их насны морьдын уралдаанд миний хурдан ажнай  түрүүлсэнд баяртай байна.
-Хаанахын угшилтай адуу вэ? Өмнө нь ямар ямар амжилт гаргаж байв?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цэрэн гэдэг хүний унаган адуу байгаа юм. Надад найман настайдаа ирж байлаа. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Харамсалтай нь нэг хэсэг алдчихаад олигтой уяж чадаагүй. Энэ жилээс гайгүй сайхан давхиж байна аа. Сүүлд Хэнтий аймагт нэг түрүүлж, Дүнжингаравт 11-ээр хурдалсан.
-Ярилцсанд баярлалаа. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна