МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Н.ХҮРЛЭЭ: ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮГ МУУ УЯХ ЭРХ БАЙХГҮЙ
- Уяа эвлэг, морь хурдан сайхан наадаж байна уу?
- Сайхан наадаж байна. Та бүхэн сайхан наадаж байна уу?
- Сайхаан. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна?
- Тиймээ, байгаль дэлхий хишгээ хайрлаж, хур бороотой, ногоо цагаатай сайхан зун болж байна. Байгаль дэлхий ийм сайхан байхаар наадамчин олон ч сэтгэл тэнэгэр байгаа байх.
- Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй “Дорнын унага” галаас азарга түрүүлж, их морь айрагдчихлаа.
- Тиймээ, Цэндбаатарын уяаг нь тааруулдаг Улс халзан маань төрийнхөө их баяр наадамд хоёр дахиа түрүүлж, Бандгаагийн бор морь айргийн таваар хурдаллаа. Өчигдөр Ж.Энхболдын хүрэн үрээ шүдлэн насанд бас түрүүлсэн. Манайхан одтой сайхан л наадаж байна. Манай уяанд улс, бүсийн довтой мундаг хүлгүүд уягддаг.
- Тийм шүү. Тугал ухаа, Улс халзан, Яруу саарал гээд л …
- Морь түрүүлж, айрагдан хурдалж байгаа нь олон хүний хичээл зүтгэлтэй холбоотой. Нэг адууны ард нутаг уснаас эхлээд уяач, унаач, эзэн, адуучин малчин тэр ч бүү хэл тэдгээрийн гэр бүлийнхэн гээд их том баг байдаг. Тэр олон хүний хичээл зүтгэлийн үр дүн гарч хотол олноороо цэнгэдэг гэдэг утгаараа монгол наадам агуу юм л даа. Энэ жилийн хувьд манайхан төрийнхөө наадамд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. 800 гаруй километрийн алсаас зорьж ирсний хэрэг гарч, сайхан л наадаж байна.
- Яруу саарал хэдээр давхисан бэ?
- Хорь гаргаж давхисан. Соёолон сайн байсан ч жаахан хойгуур эргээд арав гаргаж давхилаа. Гэхдээ хүүхэд морь эсэн мэнд наадах шиг сайхан юм хаа байхав.
- Түрүү азаргыг танайхан Улс халзан гэх юм. Харин гадуур Ембүү халзан гээд байгаа?
- Халзан азарга ноднин намар манайханд ирсэн. Манайд бас нэг хүрэн халзан азарга бий л дээ. Түүнээс ялгахын тулд манай залуучууд төрийн наадмын түрүү гэдгээр нь бэлгэшээгээд “Улс” халзан гэж нэрлэх болсон юм. Бид ч гэсэн их бэлгэшээгээд Улс халзан гэж нэршээд байгаа. Төрийн наадмын азарганы түрүүг авах хувь Өмнөговийнхонд маань байж. Улс халзанг түрүүлэхэд өөрийн азаргаа оруулсан юм шиг л хөөрлөө. Энэ дашрамд нутгийнхаа нэрийг монгол даяар дуурсган азарга түрүүлгэсэн Манлай уяач Бат-Эрдэнэ ахдаа баяр хүргэе. Манай Өмнөговийнхон чинь спортлог аливаад тууштай хүмүүс байдаг. Тэрхүү хөдөлмөрч зан чанарын илрэл болж өнөөдөр ийнхүү төрийн наадамд сайхан наадаж байна. Байгал дэлхий ч гэсэн өгөөж хишгээ харамгүй хайрлалаа.
- Зээрд халзан азарга энэ жил ер нь хурдан байлаа. Хавар хоёр ч орчихсон байх шүү?
- Шинийн гурванд Сүхбаатарын тэргүүн магнай шалгаруулах уралдаанд түрүүлээд, Дүнжингаравын хурдад тавласан. Тэгээд сая төрийнхөө наадамд урамтай сайхан түрүүллээ. Аргагүй хурдан буян л даа. - Тугал ухаа яаж давхисан бэ?
-Арав гаргаж давхисан.
- Улс халзангийн түрүү танайхныг их баярлуулжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Төрийн наадмын түрүү азарга шүү дээ. Бидэнд муу уях эрх байхгүй. Дор бүрнээ л эмээж байлаа. Улс, бүсийн наадамд ороод хурд нь танигдчихсан адуу түмэн олны мэдлийнх болчихдог. Тэр утгаараа биднээс илүү их хариуцлага шаардаж байсан.
ХҮРЭН ХАЛЗАН АЗАРГАА ЗОДОГ ТАЙЛУУЛСАН
- Түмэн олны өмнө хариуцлага үүрэн халуунд халж, хүйтэнд хөрч явдаг уяачийг төрийн хэрэгт шамдагч гэхээс аргагүй. Би андуураагүй бол Хүрлээ гэдэг хүний нэр 2006 оны үеэс л дуулдах болсон.
- 2005 оноос л морь уяж эхэлсэн дээ. Гэхдээ уясан нь хожуу болохоос биш би чинь өвөөгийн хурдан морины хүүхэд байсан юм шүү. Миний өвөө Чимиддорж гэж 18 азарга адуугаа улсад нийгэмчилж байсан, тусч олонтойгоо хүн байсан. Манай аавын дүүгийнх Булган суманд байдаг. Тэднийд очиж Тогооч, Банзрагч гээд ах нарынхаа хурдан морьдыг унадаг байлаа. Морьдынхоо хөлсийг хусаад, шороо тоостой холилдсон хүүхэд явдагсан. Бас болоогүй эрдэж байгаа юмуу даа. Аль ааштай, догшин морийг нь шилж унана. Эмнэг адуундаа сайн байсан юмуу даа. Тэр үеэс л хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн адуутай болно доо гэж боддог байснаа хожим биелүүлсэн. Хүрэн халзан азарга маань булган сүүлтэй байж, олон сайхан хурдан буянг араасаа дагуулсан.
- Булган сүүлтэй хүрэн халзан азарга хаанахын адуу байсан юм бэ?
- Дорнод аймгийн Баян-Уул сумын Пунцаг гэдэг хүний адуу байгаа юм. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Пунцаг ахдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Адуунд дуртай эр хүнд хурдан буянаа харамгүй өгнө гэдэг хамгийн сайхан бэлэг байдаг юм билээ. Халзан азарга есөн настайдаа над дээр ирээд таван бүсийн наадамд тоосоо өргөсөн байдаг юм. 2008 оны Булган аймгийн 70 жилийн ойд тавлаад, Алтан-Овооны тахилгат наадамд түүнээ баталсан. 2009 оны “Дүнжингаравын хурд”-д гуравлан, Сэлэнгийн бүсийн наадамд дөрвөлж байсан. Аргагүй хурдан амьтан.
- Улсын наадамд дуулддаггүй?
-Улсад уралдаж амжаагүй л дээ. Өнгөрсөн жил 13-тайдаа зодог тайлсан.
- Сайн адуунд зодог тайлахад арай л эртэдсэн нас юм шигээ?
- Хөл нь жаахан эвгүйдээд. Нэгэнт хийдгээ хийж, хурдан гэдэг нь нотлогдчихоод байхад зовоогоод яахав. Үр төлөөс нь давхих байлгүй. Энэ жил хоёр эр унага гарсан. Дараа жилээс давхих байх.
- Халзан азарга таны өмийг нээж өгчээ дээ?
- Тэгэлгүй яахав. 2008 онд болсон Булган аймгийн 70 жилийн ой төвийн бүсийн даншиг наадамд айргийн таваар давхичихаад, зун нь Алтан-Овооны төрийн тахилгат наадамд айрагдахад үнэхээр их баярласан. Яагаад гэхээр Алтан-Овооны тахилгат тэр үеийн жагссан мундаг азарганууд уралдсан. Миний санахын Магнай халтар л лав долоод ирж байсан юмдаг. Тэр мундаг амьтадтай халтар азарга сайхан уралдаж айрагдсан.
СААРАЛ МОРЬ УЯА НЬ ОРОХООРОО ЯВДАЛ НЬ НЭГ ТИЙМ ЯРУУХАН БОЛЧИХДОГ ЮМ
- Хүрлээ Алдартын нэрийг дуурсгасан өөр нэгэн хүлэг бол бүсийн наадмын нэг түрүү, гурван айргийн эзэн Яруу саарал. Яруу сааралтайгаа ямархан хувь тохиолоор таарч байсан юм бэ?
- Хязааланд нь Дорнод аймгийн Матад сумын уугуул Цэрэнжав гэдэг хүнээс авч байсан юм. Энэ жил долоотой адуу. Ирсэн жилээ буюу 2009 оны улсын наадамд 18-аар давхисан. Хүүхэд жаахандаад төхөөрөмжийн ард ганцаараа үлдчихээд явсаар байгаад 18-аар орсон. Гараа сайн байсан бол гэж зарим үед бодогддог л юм. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж одоо тэрийг яриад яахав./инээв/
- Тэр жилээ Дорнодын даншигт айрагдсан бил үү?
- Тэгсэн. Дорнодод болсон зүүн бүсийн даншиг наадамд айргийн гурваар давхисан. Дараа жил нь соёолондоо Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд гарсан цагаасаа өнгөлсөөр үзүүр дээрээ жаахан унжиж гурвалсан. Тэр үед манай дүү Хэнтийн бүс рүү явъя гээд би зөрсөөр байгаад ганцааранг нь аваад Эрдэнэт рүү явсан юм. Өнгөрсөн жил Говьшанхын хурдад түрүүлээд, Молор-Эрдэнийн мялаалга наадамд гурвалсан.
- Уг нь нэг хэсэг өнгөлсөн?
- Юм гэдэг ээлжтэй шүү дээ. Олон аавын хүү адилхан наадаж байхад дандаа түрүүлнэ гэж юу байхав. Хүүхэд морь эсэн мэнд бол сайхан наадлаа л гэдэг.
- Саарал моринд Яруу гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
- Адуун дээр байдаг манай дүү нар тэгээд нэрлэчихсэн байсан. Нээрэн сайн харвал уяа нь орчихоороо явдал нь нэг тийм яруухан ш дээ. Байнга адуу малынхаа дэргэд байгаа хүмүүс их ойроос мэдэрч, яг л оносон нэрийг өгөөд байх шиг байгаа юм.
- Анзаараад байхад Алдарт бүсийн тэр дундаа Дүнжингаравын хурдад одтой нааддаг юмаа даа?
-Магадгүй л юм. Хүрэн халзан азарга Дүнжингаравын хурдад хоёр айрагдсан. Хүрэн соёолон хаврын бооцоот уралдаанд аман хүзүүдээд, Дүнжингаравт гурвалсан.
- Хүрэн соёолон Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойд бас айрагдсан бил үү?
- Үгүй ээ, тэр чинь хар үрээ. Матад сумын адуу байгаа юм. Морь гайгүй давхиад ирэхээр урамшаад, энд тэндээс адуу нэлээд цуглуулсан. Хурдны чиглэлийн 150 гаруй адуутай. Бага адуу давхиж л байна, түрүүчээсээ.
- Гаднаас авсан азаргатай байхаа?
- Байгаа. Цэвэр Англи азарга хоёр, Англи-Будённый цустай хоёр азарга бий. Энэ дөрөвдөө нутгийн сав сайтай гүү хураалгаж, шинэ монгол адуу гарган авч байна.
- Тэдгээрийн төл 13-нд тоосоо өргөх үү?
- Хараахан үгүй. Энэ жил эрлийз адуу мордуулахгүй ээ.
ГОВИЙНХОН МААНЬ ДАНДАА ТҮРҮҮ ХҮРТЭЖ БАЙГ ГЭЭД КОМПАНИА ГОВЬТҮРҮҮ ГЭЖ НЭРЛЭСЭН
- Улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан таны нэртэй хурдан хүлгэдээс бор үрээнээс бусад нь цөм бүсийн чанартай наадмуудын амжилттай. Төрийн наадамд морь айрагдуулах ямар байдаг юм бэ?
- Сайхан байлгүй яахав. АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд миний соёолон бор үрээ айргийн таваар давхиж, төв цэнгэлдэхэд түмэн олныхоо өмнө цоллуулж нутаг усныхаа нэрийг гаргаж байлаа. Бор үрээ Дорнод аймгийн Матад сумын уугуул Буянаа гэдэг хүний унаган адуу байгаа юм. Хязааландаа улсын наадамд 12-оор давхиж байсан адуу.
- Луу жилийн босгон дээр Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. Адуутай нөхөрлөсөн он жилүүдийн хамгийн дурсамжит наадам хэдэн оных байсан бэ?
- Хэдэн сайхан хурдан буян заяасны ачаар Монгол улсын Алдарт уяач цолыг хүртсэн. Би дээр хэлсэн шүү дээ. Морь айрагдаж түрүүлэх олон хүний хөдөлмөрийн үр шим байдаг гэж. Тэр утгаараа энэ бол манайхны цол юм. Хамгийн дурсамжтай наадмын тухайд Яруу саарал Говьшанхын хурдад түрүүлсэн тэр мөч юмуу даа. Самсаа шархираад, баярласандаа хэлэх үг ч олдохгүй байсан. Нутгийнхаа наадамд их морь түрүүлгэсэн болохоор тэгсэн байх л даа. Ер нь морь гэдэг амьтан чинь эр хүний бүхий л сүлд хийморийг даллаж байдаг. Адууны төлөө цаг зав хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулсан аавын хүү баярладаг жамтай. Сүүлийн үед моринд орж байгаа залуус маань байшингийн булан сахиад суух биш, хөдөө гадаа явж адуу малныхаа дэргэд байх хэрэгтэй. Ер нь хөдөлмөрлөсөн хүн л шимийг нь хүртдэг хуультай шүү дээ.
- Алдартын мялаалгаа хийсэн үү?
- Юун түрүүнд нутаг усаа баярлуулах ёстой гэж бодоод Матад уулынхаа тахилгыг өнгөрсөн 5-р сарын 30-нд хийсэн. Тэр сайхан хайрханы ар өвөрт миний хэдэн адуу нутагладаг юм. Тахилга уралдаанд 90 гаруй их нас, 60 гаруй соёолон уралдсан. Энд нэг сонин юм яръя л даа. Тэгсэн соёолонгийн уралдаанд Улс халзанг унадаг хүүгийн эмээ 80 настай хөгшний цавьдар үрээ түрүүлсэн. Нутаг уул ус нь харсан байх.
- Өвөөгийн удмыг залгасан Алдарт уяачийн эмээл хазаарыг сонирхмоор байна?
- Тэр тал дээр тэгтлээ их ач холбогдол өгдөггүй. Эгчийнхээ өгсөн эмээлийг тохоод, жирийн манан хөөрөг барьдаг.
- “Говь түрүү” гэж ямар учиртай нэр юм бэ?
- Би моринд дуртай говийн эр хүн. Тэгээд говийнхон маань дандаа түрүү хүртэж байх болтугай гэж бэлгэшээгээд компаниа ийнхүү нэрлэсэн юм.
- Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг. Алдарт хаашаа явж наадах бодолтой байгаа вэ?
- Цэндбаатар бид хоёр ярилцаад Сүхбаатар руу явахаар болсон.
- Ярилцсанд баярлалаа. Амжилт дагуулж сайхан наадаарай.
- Баярлалаа. Тод магнай сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд баярын мэнд дэвшүүлж, уяачдадаа морь нь хурдан байхыг ерөөе.
А. Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна