Соёл урлагийн чиглэлээр суралцах 12 оюутанд тэтгэлэг олгоно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуурийн найруулагч, жүжиг (кино)-ийн зохиолч, театрын зураач, уран зураач, урлагийн менежер, соёл, урлагийн удирдах ажилтан, бүжиг дэглээч мэргэжлээр 2012- 2013 оны хичээлийн жилд гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийн бакалавр, магистрантурт суралцах 12 хүнд тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийн материалыг энэ сарын 15 хүртэл Соёл урлагийн хороонд хүлээн авч, шалгаруулах аж. Бакалаврын тэтгэлэг авах хүсэлтэй оюутнуудын сурлагын голч дүн 3.0, магистрынх 3.25- аас дээш байх шаардлагатай. Түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад суралцах бол дээрх тэтгэлэгт хамаарахгүй гэнэ. Шалгаруулалтад тэнцсэн оюут нуудын нэрсийг арваннэгдүгээр сард багтаан зарлаж, тэтгэлэг олгох юм байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна