Их найрагчийн хайрын шүлгийн эзэн

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, СГЗ Б.Лхагвасүрэнгийн олон сайхан бүтээлийн эзэн болсон азтай нэгэн бол түүний гэргий Баасан билээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Уулын уугуул Баасан  Бавуугийн ганц хүүгийн өрхийг татаж, цайг чанасаар олон олон жилийн жаргал зовлонг хамтдаа туулсан буурлууд болсон байна. Амжилтыг түүртэлгүй “түүж” чаддаг эрсийн цаана түүнээс илүү хүчирхэг гэргий нар байдаг гэлцдэг. Тийм болохоор Төрийн соёрхолт эрхмийн цаана ямар эмэгтэй байгааг төвөггүй л мэдэж болохоор. Б.Лхагвасүрэн гуайн эхнэртээ зориулсан олон сайхан бүтээл өнөөдөр хайртай хосуудын дурлалын “гэрч” болж он цагийн уртад түүртэлгүй дуу болон эгшиглэсээр л байна. Хорвоогийн хамгийн сайхан үгсийг түүчээлэн бичсэн “Чи бидэн хоёр”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Чамаараа би зөндөө гоёсон”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” гээд л энд олныг нэрлэж болох билээ.
... Уул бууралтахад ухаарч хамт байлаа
    Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
    Хайр хайрын дуунд уярч хамт байлаа
    Нас насны хөлд улирч хамт байлаа
    Чамдаа би хайргүй байхын аргагүй
  Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
  Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
  Үүл  нарны ээлжинд үргэлж хамт байлаа
  Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
  Чамдаа би хайргүй байхын аргагүй...
                                                                                                                                                    П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна