Ч.Ганзоригийн морин дуртай турьхан охин

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

Энэ жилийн Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз морьдын дээд насны ангилалд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэнгийн Дөлгөөн хар түрүүлсэн билээ. Дөлгөөн хар нь даага, шүдлэндээ улсын их баяр наадамд айрагдаж, өнгөрсөн жил эрлийз дунд насанд түрүү магнайгаар тодорч байсан юм. Төрийнхөө наадамд 12 дахь жилдээ  уясан морьдоо  хурдлуулах аав хүү хоёр гэрийнхнээ ч моринд урвуулж орхижээ. Хүүхэд байхын л моринд хорхойтой явсан Ганзориг захиралд 2000 онд нэг найз нь битүү бор морь бэлэглэснээр өнөө багын адуунд дуртай занг нь сэдрээчихсэн гэдэг. Өдгөө түүний гэргий, охин, хүү бэр гээд л хурдан морины тоосонд сүсэглэн, хийморь даатгадаг улс олон болжээ. Ийнхүү Ганзоригийн адуунд дуртай хүү охиныг харсан  зарим нэгэн нь “хот газрын хүүхдүүд яахаараа ийм болчихдог байнаа” хэмээн гайхдаг юм билээ.
                                                                                                                                                             П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна