Хайраа намайг аваад ороорой

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

Монгол морины хөгжилд өөрийн тод мөрөө үлдээж өдгөө ч үйл хэрэг нь үнэлэгдсээр байгаа Г.Пунцагбалжир агсны  ганц хүү П. Энхмөнх билээ. Моринд элэгтэй аавынхаа нөлөөгөөр хүмүүжсэн тэрээр сайн морь, сайхан хүүхнээр гангарах орчин цагийн бэлтэй эрчүүдийн  нэгэн билээ. Нэгэн цагт Монголын загварын ертөнцийн топ бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байж хэсэгтээ л хэвлэлийн бай болж байсан цаг саяхан. Гэсэн дуулиант хосын дурлал  нэг л өдөр цэг тавигдсанаар өөр өөрийн мөрийг хөөн одоцгоосон билээ. Энхмөнх нэртэй айлын зүстэй охин Урангоо хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэн өдгөө хөөрхөн охины эжий аав болцгоосон. Жил бүр Хүй долоон худгийн зүлэг ногоо дэнжээ тухалдаг түүний гэргий ч бас хурдан морины хорхойтон. Энэ жилийн наадмаар Энхмөнхийн даага айрагдаж  ойрын хэдэн жилд тасраад байсан амжилтын буухиаг нь үргэлжлүүлсэнд залуу хос ихэд баяртай байгаа билээ. Ямар сайндаа айрагдсан даага цоллуулахаар цэнгэлдэхэд орохоор ирэхэд нь хамгаалалтанд гарсан цагдаа нар гэргийг нь оруулахгүй хэмээн багагүй сандаргаад авчээ.  Ард үлдэхийг хүсээгүй гэргий нь “хайраа намайг аваад ороорой” хэмээн уяач нөхөртөө ихэд аминчлан захьж байгаа харагдсан. Ийнхүү төрийнхөө наадамд тоосоо өргөх хурдан даагаа хамтдаа цоллуулж зогсоо хосуудыг харсан зарим нэгэн наадамчид өөлөх аястай үгс унагах юм билээ.                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                      П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна