Б.Наранхүү Германаас авчирсан морь зөөх чиргүүлээрээ “гангарав”

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

 Морины хорхойтнууд “Мон-Уран”-ы Б. Наранхүү эрхмийг  андахгүй билээ. Одоогоос арваад жилийн өмнө түүний алдарт  шарга азарга соёолондоо улсын наадмаар магнайдаа тоосгүй хурдлан иржээ. Ийнхүү анхныхаа түрүүг авчихаад зогсож байхад аав нь нүдэндээ нулимстай хүүгээ үнсэж “Хүүгийн минь морь улсад түрүү¬лэхийг харна гэдэг яасан сайхан юм бэ” хэмээсэн нь түүний сэтгэлд одоо ч тод санагддаг тухайгаа тэрээр хуучилдаг. Түүнээс хойш хурдан моринд илүү хорхойсох болсон түүний нэр дээр данстай олон сайхан хурдан буянтай болжээ. Мориор өвч өвчилсөн энэ эрхэм хурдан морьдынхоо тав тухыг ч хамгаас илүүд үздэг. Энэ жилийн тухайд гэхэд Германаас морь зөөх чиргүүлийг тусгай¬лан захьж  авчруулжээ. Морь зөөх тусгай зориулал¬тын энэхүү чиргүүл нь агааржуу¬лагчтай, донсолгоо зөөлрүүлэгч¬тэй, ачиж буулгахад эвтэйхэн гишгүүртэй юм билээ.
Нэмж сонирхуулахад “Ажнай шарга гал уяа”-ныхан өнөө жил зургаан насны 30-аад морьдоо улсынхаа наадамд мордуулсан юм. Эдний галын хурдан хүлгүүдийн уяа сойл¬гыг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Сүх¬баатараар ахлуулсан П.Сүрэн¬жав, Э.Дашчи¬рав нарын уяачид  тааруулдаг билээ.

П.Ундраа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна