Гурван гэгээнтэн “эргэн” заларна

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 10 -нд

Ардын уран зохиолч Т.Галсан, ардын жүжигчин, найруулагч Б.Мөнх дорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нар хамтарч шинэ уран бүтээл хийхээр ажиллаж байна. Тэд нэгэн цаг үед амьдарч байсан Монголын гурван том гэгээнтэн болох Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Өндөр гэгээн Занабазар, Галдан бошгот нарын тухай жүжиг бүтээхээр болжээ. Жүжгийн зохиол бэлэн болсон, хөгмийн зохиолыг нь бичиж байгаа бөгөөд ирэх жил “Улаанбаатар” чуулгад тавихаар төлөвлөж буй аж. Сонирхуулахад, Т.Галсан, Б.Мөнхдорж, Б.Мөнхболд нар Баянхонгор аймгийн уугуул бөгөөд нутгийнхаа их гэгээнтэн, Монголын шашны гурван зулын нэг хэмээн алдаршсан Ламын гэгээний тухай жүжигтээ түлхүү өгүүлнэ гэсэн.

 Х.УЯНГА

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна