“Ану хатан” кино 10 сард нээлтээ хийнэ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 10 -нд

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” кино үзэгчдийн хүртээл болох хугацаа ойртож байна. Тус киноны зураг авалт дуусчээ. Зураг авалтыг Тэрэлж, Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэ сум, Өвөрхангайн Элсэн тасархайд хийсэн бөгөөд кино нээлт аравдугаар сарын сүүлч аравнэгдүгээр сарын эхээр болох сурагтай.
Уг киног Б.Шүүдэрцэцэг болон түүний нөхрийн “Шүүдэр” продакшн бүтээж байгаа бөгөөд зохиолч өөрөө продюссерээр нь ажиллажээ. Харин ерөнхий найруулагчаар СТА Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог нар ажилласан аж.
Харин гол дүрийг “Voice group”-ийн дуучин Д.Отгонжаргал бүтээсэн. Галдан хаанд “Guys-666” хамтлагийн дуучин М.Мягмар нар тоглосон байна. Мөн мисс Б.Бадамцэцэг Ану хатны төрсөн ахын охин Ахай хатны дүрд, гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу Ану хатны эцэг хошуудын Очирт цэцэн ханы дүрд, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглосон билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна