“Монгол поп”-ын Монгол гоёл

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 10 -нд

Камертончуудын халааг авах оддын эрэлд гарсан ч төрийн соёрхолт Болд шинэ уран бүтээлийн ажлаа ч амжуулсаар л явна. Удахгүй сингл цомгоо гарахаар хэзээний хөдөлмөрч эрхэм ажилдаа орсон гэнэ. Монголын рок попын ертөнцөд өнгө нэмэх Монгол поп дуунууд хэрхэн үргэлжлэхийг түүний фенүүд тэсэн ядан хүлээж байна. Хийж байгаа уран бүтээлийнхээ хажуугаар гадаад стил имижийн хувьд ч тэргүүлэгч байдаг түүний Монгол дээлний загвараас  сонирхуулж байна.
Нэгэн хэсэгтээ л түүний чамин хийцтэй эдгээр дээлнүүд олны ярианы сэдэв болоод байсан билээ. Монголд салбараа нээсэн Францын нэг фирмийн цүнх 12 сая гэдгээс хол тасарсан үнээр бүтсэн эд гэнэ гээд л. Ямар сайндаа урлагийнхан “Болдын жийпний үнэтэй дээл. Хажууд нь LV юу билээ, Burberry-ийн цүнхнүүд юу ч биш. Болд ингэж л Монгол эдлэл хэрэглэлийг дээдсийн тансаг, дэгжин эдлэл болгож чадаж байна. Энэ жилийн наадмаар баахан ийм дээлтэнгүүд явж харагдсан” хэмээн өөр зуураа шивнэлдэж байна.

Монголын уламжлалт эдлэл хэрэглэлийг дээдсийн хүрээний чамин хэрэглээ болгох түүний санаа нь Монгол үндэсний уламжлал язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж байгаа “Монгол поп” урсгалын нэгэн салаа мөчир гэж тайлбарлах хүмүүс олон бий.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна