Баянхонгорын Бага олимп эхэллээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 10 -нд

УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.

Спортын хөгжилд шинэ хуудас нээсэн “Баянхонгор бага олимп-2012” наадам өнөөдөр эхэлж байна. Бага олимпод Баянхонгор аймгийн 20 сум, 9 багийг төлөөлсөн нийт 28 баг 756 тамирчин оролцож, есөн төрөлд аваргуудаа тодруулна. Өнөөдөр Бага олимпийн волейбол, Шатар, ширээний теннис, хүчний гурван төрөлтийн тэмцээнүүд эхэлж байна. Наадмын нээлтийн ажиллагаа орой 20.00 цагаас болно.

Бага олимпийг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна