Их газрын чулуу эзэнтэй болох уу?

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 10 -нд

Улсын тусгай  хамгаалалттай  газруудын нэг Дундговь аймгийн Их газрын чулуу хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ газрын хамгаалалт сайжрах  нь хэмээн нутгийнхан хүлээсээр байна. Өнгөрсөн хавар УИХ-ын 57-р тогтоолоор Их газрын чулууг байгалийн цогцолборт болгосон юм. Энэхүү тогтоолын дагуу аймгийн Засаг дарга улсын тусгай хамгаалалтын захиргаа байгуулах хүсэлтийг БОАЖЯ-нд илгээгээд байгаа аж. Хэрвээ энэ тогтоол хэрэгжиж, Их газрын чулуу тусгай хамгаалалтын захиргаатай болчихвол хойш урагшаа 30 орчим км, өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 гаруй хавтгай дөрвөлжин км газрын боржин чулуун хад асга  бүхий байгалийн цогц үзэсгэлэнт газар харж хамгаалах эзэнтэй болох юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна