О.Балжинням: Олимпод үүнээс илүү амжилт үзүүлэх боломж байсан
-Жүдо бөхийн тамирчид менгө, хүрэл медальтай ирлээ. Лондонгийн сонин сайхнаас хуваалцахгүй юу? .
-Лондонгийн олимп үнэхээр сайхан болж байна. Жүдо бөхийн шигшээ багийи тамирчид маань мөнгө, хүрэл медальтай ирлээ. Бээжингийн олимпоос ганц медальтай ирсэн бол энэ удаа хоёр болгож тооны хувьд ахиулсан. Манай есөн тамирчин бүгд л медаль хүртэх хэмжээний өндөр зэрэгтэй. Бэлтгэл ч сайн хангагдсан байлаа. Гэхдээ олимп гэдэг цаанаа л өөр юм билээ.
-Нэмж медалийн тавцанд гарчих тамирчин гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Ц.Мөнхзаяа үнэхээр сайн барилдсан. Эхний гурван тойргийн барилдаандаа цэвэр ялсан. Хүрэл медалийн төлөө Япоиы жүдоч Ёшиэ Уэнотой барилдаж шүүгчийн саналаар ялагдсан нь үнэхээр харамсалтай. Х.Цагаанбаатарын хувьд тактикийн жаахан алдаа гаргаснаас болоод ялагдал хүлээсэн. Цаг дуусах мөчид үнэлгээ авах гэж дайрч байгаад үнэлгээ алдсан. Тэр мөчид жаахан хүлээчихсэн бол идэвхи илүү байсан болохоор хожих боломж байсан гэдгийг бүгд мэднэ. Цаг дуусахад хэдхэн сөкунд дутуу байсан болохоор яалт ч үгүй оноо авч чадаагүй.
-Дэвжээний эзэн орны тамирчинтай барилдсан болохоор цаг дуусахаас өмнө ялчихъя гэсэн бодолтой дайрсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Тэмцэзн зохион байгуулагдаж байгаа эзэн орны тамирчин ямар ч үед давуу байдаг. Тийм болохоор шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахаар болсон бол Цагаанаагийн эсрэг туг өргөчих магадлалтай тул өөрт нь ч тэгж бодогдсон байж магадгүй. Нутаг дээрээ хөгжөөн дэмжигчдийнх нь нүдэн дээр нь илт ялахгүй бол алтан оноо, шүүгчдийн саналаар ялагчийг тодруулна гэдэг хэцүү. Х.Цагаанбаатарын хувьд арай л яарчихсан.
-Ялагдсаныхаа дараа танд юу гэж ярьсан бол ?
-Барилдаан бол хэвийн явагдсан. Өмнө нь хэд хэд үүрээд болоод байсан болохоор сүүлчийн мөчид үүрч болно гэж бодсон уу үүрчихээд эвгүй болоод ирэхээр буцаад гарчихсан юм. Өрсөлдөгч нь тэр мөчид мордоод юко аваад ялсан. Х.Цагаанбаатарын хувьд түрүүлэх тамирчин байсан. Манай хүн чинь Афины олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт гээд авч үзээгүй медаль байгаагүй. Гэхдээ энэ удаагийн олимпийн жүдо бөхийн хувьд чансаагаараа нэг, хоёрдугаар байраар гарсан тамирчдын хувьд хүндхэн болсон. Жиндээ тэргүүлж байсан тамирчид эхний тойргуудад бүгд ялагдсан. Жүдогийн тэмцээнд энэ түрүүлэх байх гэсэн таамаг дэвшүүлэхийн аргагүй болсон. Бүх улсад жигд хөгжиж байгаа болохрор үнэхээр хэцүү. Ардчилсан Солонгосын бөх гэхэд ганцаараа эх орноо төлөөлөн ороод алтан медаль хүртсэн.
-Тамирчдын бэлтгэл хангалт-тай хийгдсэн гэсэн. Сэтгэл зүйн бэлтгэл хэр байсан бэ?
-Зургадугаар сарын 10-наас Нүхтэд бэлтгэпд гарсан. Тэр үеэс бүхий л талын бэлтгэл хийгдзж эхэлсэн. Гайгүй байсан гэж бодож байна.
-Цагийн зөрүү нөлөөлөв үү?
-Цагийн зөрүу нэг йх нөлөөлөөгүй. Бид олимп эхлэхээс зургаа хоногийн өмнө оччихсон болохоор дасчихсан байсан,
-Н.Түвшинбаяр аваргын хувьд хөл иь бэртээгүй бол олимпийн хос алтан медаль
хүртэх байлаа гэж ярьцгааж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Хангалттай түрүүлчих боломж байсан юм. Монголын ард түмэн бүгд харсан. Эхний тойргийн барилдаануудад үнэхээр илүүрхсэн. Солонгосын бөх Хван Хи Тэтэй барилдаж байхад хөлөө эвгүй болгосон, Гэсэн хэдий ч юко үнэлгээ авч ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Тэр оноогоо хамгаалж цаг дуусгана гэдэг үнэхээр их хүч хөдөлмөр шаардсан зүйл. Тамирчин хүний эр зориг, тэсвэр хатуужил бүхий л зүйлийг харуулж чадсан хүн бол яахын аргагүй Н.Түвшинбаяр. Аваргын төлөөх барилдаан дээр үнэхээр найдлага байгаагүй. Үнэндээ дэвжээгээ хүндэтгээд гарсан. Мэхний оролдлого хийсэн ч болоогүй. Хөл нь гишгэж болохгүй байсан тул яах ч арга байсангүй. Эмч үзээд хөлийнх нь чагт холбоос тасарсан. Шөрмөс нь сунасан байна гэсэн. Эмнэлгийнхэн Түвшээг зургаан долоо хоног эмчилгээ хийлгээд ирж хагалгаанд ор гэж хэлсэн. Бэртэлгүй гараад ирсэн бол Лондонгийн олимпоос алтан медаль хүртчих байлаа. Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга ОХУ-ын бөх Тагир Хайбулаевыг цэвэр ялж байсан болохоор хөл нь зүгээр байсан бол ялна гэдэгт итгэл дүүрэн байсан.
-Аваргын төлөө барилдаанд барилдуулахгүй гэтэл өөрөө барилдах шийдвэрийг гаргасан гэсэн үнэн үү?
-Ямар ч байсан дэвжээн дээр гараад ялах боломж байна уу үзье" гэсэн юм. Тэр үед хөлийнх нь чагт
Холбоос тасарсан гэдгийг мэдээгүй.Хөлийг нь дангинатал боогоод гаргасан. Үнэхээр хөл нь гишгэж
болохгүй ямарч найдваргүй гэдгийг мэдэж байсан ч дэвжээнд гарна гэдэг тэвчээр юм.
-Өмнөх бэртэл нь эргэж сэдэрсэн юм уу. Эсвэл ахиад гэмтчихсэн үү?
-Өмнөх бэртэлтэй хөл нь биш л дээ. Нөгөө хөл нь гэмтчихсэн.
-Н.Түвшинбаяр аваргыг мөнгөн медаль хүртсэний дараа Английн хэвлэлээр зодог тайлж буй тапаар нь мэдээлэл гарч эхэлсэн. Үнэхээр зодог тайлж байгаа юм уу?
-Өөрөө бол зодог тайлна гэж яриагүй. Нас залуу байгаа болохоор бэртлээ эмчлүүлнэ гэж байсан. Зодог тайлах үгүйг өөрөө л шийдэх байх.
-Оросын жүдочид Лондонгийн олимпод үнэхээр сайн байлаа. Багийн дүнгээр тэргүүлсэн шүү дээ?
-Бэлтгэл сайн байна лээ. Тэд Бээжингийн олимпод медальгүй үлдэж байсан. Алдаан дээрээ сайн
суралцсан нь харагдсан. Мөн шигшээ багт нь Итали мэргэжилтэн ажиллаж байгаа юм билээ. Олимпоор тэд дөрвөн алтан медаль хүртсэн нь сайн байгаагийн шинж.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад урам зориг бэлэглэсэн гэсэн?
-Тэгэлгүй яахав. С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхийн урд өдөр олимпийн хотхонд ирж уулзсан."Заавал медаль авна гэж зүтгээд яах вэ. Харин сүүлд нь харамсахааргүй сайн л барилдаарай" гэсэн. Ерөнхийлөгч тамирчидтайгаа уулзсан нь их том урам болж өгсөн.
-Өнөө жил Увсын бөхчүүд өнгөтэй байна.Төрийн наадмын түрүү, Лондонгийн олимпийн анхны медаль хүртсэн гээд...
-С.Ням-Очир олимпийн дэвжээнд Монгол Улсын тамирчин.Увсын тамирчин гэж зарлагдахгүй
шүү дээ. П.Бүрэнтөгсийн хувьд аймгийн арслан цолноос улсын арслан хэмээх өндөр цолонд хүрлээ. Багшийнх нь хувьд аз хийморьтой барилдаж төрийн наадмын түрүү бөх болсонд баярлаж байгаа. Би П.Бүрэнтөгсийг хоёр жил гардан бэлтгэлийг нь хийлгэсэн.
-Та хэд хэдэн олимпийн наадмыг үзэж байсан. Энэ удаагийн олимпийн наадам бусад олимпоос юугаараа өөр болсон бэ?
-Олимп болгон өөр өөрийн онцлогийг харуулсан байдаг. Тухайн улс хэрхэн зохион байгуулахаас шалтгаалаад нээлт, хаалт нь хүртэл өөр. Лондонгийн олимпийн нээлт сайхан болсон. Ялангуяа
олимпийн галт бамбар асаж буй үйл ажиллагаа содон санагдсан. Энэ олимп хайр энэрэл, эко талыг
үнэхээр гаргаж өгсөн байна лээ.
-Таны хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг аваад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ цагг манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. Сэтгэл өндөр байгаа биз?
-Би 1979-1992 оны хооронд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин явсан. 1992-1997 он хүртэл шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг хашсан. 1996 онд Атлантын олимпоос"Д.Нармандахыг хүрэл медаль авахуулсан. Мөн хоёр тамирчин шагналт байрт шалгарч байлаа. 1997-2011 он хүртэл Алдар спорт хорооны даргаар ажиллалаа. Миний туулсан амьдрал спортоос салаагүй байгаа биз. Шигшээд ахлах дасгалжуулагчаар эргэн ирснээс хойш манай тамирчид Ази тивийн аварга “Гранд слам", Гран при", "Дэлхийн цом"-ын тэмцээнд өндөр амжилт үзүүллээ. Лондонгийн олимпоос хоёр медаль хүртсэн болохоор тамирчдаараа бахархаж байна. Амжилт гаргахад жүдо бөхийн холбоо мөн холбооны еренхийлөгч Х.Баттулгын тусламж, дэмжлэгийн үр дүн. Х.Баттулга ажлаа аваад олимпийн аваргатай болгосон бол олимпийн анхны хос медальтантай болголоо. Бэлтгэл хангагч, багш нарын хөдөлмөр, хоёр сая монголчуудын халуун сэтгэлээр энэ амжилт гарч байгаа гэж боддог. Нүхтэд бэлтгэлд гарчихсан байхад "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ дэмжиж байлаа. Бэлтгэл хийж байхад түүний уясан морь төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн гээд бэлгэшээлтэй зүйл тохиосон. Гэхдээ олимпод үүнээс илүү амжилт үзүүлэх боломж байсан. Олимпийн наадам хатуу. Нэг секунд, ганцхан агшин ямар үнэ цэнэтэй гэдгийг харууллаа.
-Эмэгтэй жүдочдын барилдааны тухай ярихгуй юу?
-Хүнд өрсөлдөгчид нэг их байгаагүй. Гавьяат тамирчин М.Бундмаа жингээ тэргүүлж барилдсан. Бусад нь жиндээ 5-8 дугаар байрт жагсч байсан болохоор амжилт гаргах боломж өндөр байсан юм. Эмэггэй жүдочид маань жаахан алдаан дээрээс болж хожигдсон болохоос Том алдаа гаргаагүй. Боломж хангалттай байсан. Цаашид олон амжилт гаргана гэдэгг эргэлзэхгүй байгаа.
-Ахлах дасгалжуулагчийн хувьд мөнгө, хүрэл медальдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Би олимпод явахын өмнө "Энэ есөн тамирчин бүгд медаль хүртэх хэмжээний бэлтгэгдсэн. Хэн нь ч медаль хүртэх боломжтой" гэж хэлж байсан. Гэхдээ жингийнхээ дөрөвхөн медалийн төлөө хичнээн олон хүн өрсөлдөж байна вэ. Япон гэхэд өөрийн үндэснийхээ спортоос эрэгтэйчүүд нь нэг ч алтан медаль хүртэж чадаагүй. Эмэгтэйчүүд нь арай гэж нэг алтан медаль хүртсэн. Жүдо олон оронд хөгжиж байгаа болохоор медалиуд нь нэг улс битгий хэл тив тивдээ хуваагдаж очсон. Хөгжил болон хамрагдах хүрээ, тэгш хөгжлөөрөө жүдо бөх хөлбөмбөгийн дараа орж байгааг олимпийн наадмын үеэр хэлж байсан.
-Ази тивийн орнууд жүдо бөхөд өндөр амжилт гаргаж байсан бол одоо амжилтын салхи Европ руу эргэжээ?
-Олимп Европт болж байгаа болохоор шүүлт тэр тал руугаа хэлтийгээд байгаа юм. Европын
шүүгчид шүүгчдийн саналаар ялалтыг шийдэхдээ ихэвчлэн цаашаа ялалт өгөед байгаа. "2008 оны
Бээжингийн олимпоор Ази тивийнхэн давамгайлсан болохоор бид хариугаа авна" гэсэн явган яриа
Лондонгийн олимпийн үеэр гарч байна лээ.
-Шүүгч нар Ц.Мөнхзаяагийн хэсгийн аваргын төлөөх барилдаанд юко үнэлгээ заахад манай хүн баярлаж байсан нь илт мэдрэгдсэн. Гэтэл шүүгчид үнэлгээг цуцлаж барилдаан үргэлжлэхэд Ц.Мөнхзаяа сэтгэл хөдлөлөө дарж чадалгүй барилдаад ялагдах шиг болсон...
. -Сэтгэлзүй гээд яриад ирэхээр гадныхан бүр тусгай эмч, лабораторитой байдаг юм билээ. Манайд тэр хөгжлийн түвшин нь алга.Гадныхан сэтгэлзүйчтэй уулзаж байхад манайхан багш, дасгалжуулагч нараасаа л зөвлөгөө авдаг. Баярлах гэдэг бол тамирчин болгонд байдаг. Ц.Мөнхзаяагийн хувьд тэгж баярласан нь барилдаанд нь нөлөөлөөгүй байх.
- Дараагийн олимпод оролцох тамирчид залуучууд байх ёстой гээд байгаа. Шигшээ баг хэзээнээс шинэчлэгдэх вэ?
-Дараа дараагийн тэмцээн уралдаанд залуучууд оролцох нь дамжиггүй. Шигшээ багийн тамирчид маань нас нь явчихлаа гээд олимпод оролцдоггүй юм аа гэхэд ганц, хоёр дэлхийн аваргад оролцоно. 2013 оны дэлхийн аваргад даагаа нэхэх боломж бий. Ерөнхийдөө залуучууд орж ирэлгүй яахав.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна