Гавьяат тамирчин С. Батцэцэг хүрэл медаль хүртлээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 09 -нд

Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин  С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы домогт бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдаж  Канадын Мартин Дугреньег  ялж хүрэл медаль хүртлээ.
Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний  талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна.
Лондонгийн олимпид Монгол улс одоогоор 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд 2 тамирчин хүрэл медалийн болзол хангаад мөнгөн медалийн өрсөлдөхөөр болоод байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна