“Босго, тотго” уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарна

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 08 -нд

“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” зэрэг олон ангит киногоороо үзэгчдийн сонирхлыг татаад байгаа МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тэд Монгол Улсын хил, Хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг нийтэд сурталчлах зорилгоор ийнхүү шинэ бүтээлийнхээ ажильд шамдаж байгаа аж. Нийт 60 ангитай уг киноны зураг авалт өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд зохиолыг нь Төрийн шагналт, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Норов бичиж, найруулагчаар нь МҮОНТ-ийн найруулагч Н.Энхтүвшин ажиллаж байгаа юм байна. Киноны зураг авалт жил хагасын хугацаанд үргэлжлэх төдийгүй “Босго, тотго” уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэнэ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна