“Сэвлэг шиг бүүвэй шиг” цомгийн баяр 10 сард болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 07 -нд

...Зүрхэндээ чи намайг хайрлах байсан юм бол
Зүүдэнд минь яагаад ирээгүй юм бэ?
Зуны зүсэр цагаан бороо нь ээ
Зулай норгоод шивэрч л байсан даа
Чи бидэн хоёрын учралыг
Цэцэгс найган дуулах л юм даа.... Энэ бол дуучин Д.Намсрайноровын “Сэвлэг шиг, бүүвэй шиг” хоёр дахь бие даасан цомгийн дуу. “Хонгор чамдаа”, “Амрагийн болзоо”, “Санах тусмаа дуулаарай”, “Зулцэцэг”, “Зүрхний цэцэглэн” гэхчилэн олон хитийн эзэн дуучин залуугийн хоёр дахь цомог худалдаанд гараад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ удаад түүний шинэ цомог ухаарлын аястай байх гэнэ.  Энэ тухайгаа “Дуу гэдэг эм, тарни юм. Сайхан дуу сонсож хүн хөглөгддөг шүү дээ. Тиймээс  сонссон нэгэнд таатай энерги төрүүлэх болов уу” гэж ярьж байна. Өөрийнх нь дүгнэснээр залуу уран бүтээлчийн анхны цомогт хайрын дуу голлосон  бол “Сэвлэг шиг бүүвэй шиг” цомог хайрын дуунаас гадна ээж аав, эх орны тухай дуунууд багтаж байгаа ажээ. “Хонгор чамдаа” анхны уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийж байсан тэрээр залгуулаад 21 аймгаараа аялан тоглож үргэжлүүлж байсан билээ. Харин энэ удаад ирэх аравдугаар сард “Сэвлэг шиг бүүвэй  шиг” цомгийн баяраа   түүний дууг шимтэн сонсох дуртай  сонсогчидтойгоо хийхээр төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна