Бүх нийтийн хөл бөмбөгийн баяр есдүгээр сарын 1-нд болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 07 -нд

Монголын Хөлбөмбөгийн Холбоо өсвөр бага насны хүүхдийн дунд хөлбөмбөгийн спортыг эрчимтэй, улмаар улс орон даяар өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэхийн тулд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хүүхдийг бага наснаас нь хөлбөмбөгт татан оролцуулж, хүсэл сонирхлыг нь бий Болгон, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэх явдал чухал болох нь олон орны туршлагаас харагдаж байгаа билээ. Иймд, олон зуун авъяаслаг хөлбөмбөгчдийг бэлтгэх суурийг тавихын тулд Grassroots хөлбөмбөгт анхаарал хандуулахыг чухалчлан үзэж байна. Хөлбөмбөг сайн тоглож сурах хүсэл сонирхолтой хүүхэд багачууд хот хөдөөгүй байгаа ч, тэдэнд зааж сургах мэргэжлийн багш дасгалжуулагч хангалтгүй байгаа учраас ойрын жилүүдэд бүх аймагт очиж хөлбөмбөгийн хөгжлийн эхлэлийг сайн тавих хэрэгтэй гэдгийг тус холбоонооос онцолж буй. Тиймээс аймгийн төв, сумуудын ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хөлбөмбөг заах арга барилыг сургаж эзэмшүүлэх зорилгоор МХБХ-ноос Монгол улсын Засгийн Газар, Боловсролын яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран "ХҮҮХЭД - ХӨЛБӨМБӨГ- ИРЭЭДҮЙ" хөтөлбөр гарган, хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүүлэх ажлыг энэ онд эхлүүлж, эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод Grassroots instructor буюу Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтанд хамруулна. Мөн түүнчлэн IX сард эхний таван аймагт гурван хоногийн Grassroots дасгалжуулагчийн сургалт явуулахад бэлэн болоод байна. Дээрх сургалтуудыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой /FIFA/ хамтран зохион байгуулах юм. Ийнхүү "ХҮҮХЭД -ХӨЛБӨМБӨГ - ИРЭЭДҮЙ" хөтөлбөрийн нээлтийн ёслол  хийж, ирэх есдүгээр сарын 1-ний Бямба гарагийн 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр "Бүх нийтийн хөлбөмбөгийн баяр" зохион байгуулах гэж байна. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцон олон сюрприз барих ажээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна