Г.Баяржавхлан аймгийн хурц арслан боллоо

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 01 -нд

Бүтэн жилээ даах наадмын сонин хачин хуучирч амжаагүй байхад бүсийн наадмууд үргэлжилсэн өдрүүд байлаа. Үүний нэг болох Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн даншиг наадам хур бороотой дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Говийн бүсийн даншиг наадамд улс аймгийн алдар цолтой тэргүүтэй хүчит  512 хүчит бөх уран мэхийг уралдуулан эр чадлаа сорьсоноос Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн начин Г.Баяржавхлан түрүүлж аймгийн хурц арслан боллоо. Харин Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжав аймагтаа  дөрөв дэх удаагаа үзүүрлэсэн байна. Энэ удаад  “Их мандал-2012” говийн бүсийн даншиг наадмаас хоёр аймгийн харцага, арван аймгийн начин төрлөө.

А.Энхжил

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна