Бат-Эрдэнийн хар алаг соёолон түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 28 -нд

Зүүн бүсийн даншиг наадмын хурдан соёолонгууд дөнгөж сая барианд орлоо. 310 гаруй хурдан буян шандас шалгасан уг уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Эрдэнийн хар алаг түрүүллээ. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул П.Баянхүүгийн  хүрэн халзан, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Баянмөнхийн  , айргийн дөрөвт Аюурзэдийн  саарал, айргийн тавд Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Чулуунбаатарын хүрэн тус тус хурдалжээ.

Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна