Д.Одгэрэлийн хар бор амжилтаа бататган түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 27 -нд

Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны эрлийз доод насны ангилалд 21 даага бүртгүүлж, 11 километрт шандас шалгаснаас Төв аймгийн Баянцогт сумын уугуул Манлай уяач Д.Одгэрэлийн 448 дугаартай хар бор даага түрүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө АХ-ын 91 жилийн ойн эрлийз бага насны ангилалд түрүүлсэн бор даага ийнхүү амжилтаа бататган, улс бүсийн наадмын хоёр түрүүн эзэн болоод байна. Харин аман хүзүүнд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Б.Оргилын 70 дугаартай халтар, айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн 133 дугаартай халтар/ улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалсан/, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Ш.Лхамсүрэнгийн 504 дугаартай хамар цагаан зээрд даага хурдалжээ. Зээрд даага улсын баяр наадамд айргийн тавд давхисныг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж байгаа бизээ. Эрлийз доод насны ангилалын айргийн тавд  Төв аймгийн Жаргалант сумын уугуул Э.Эрдэнэсайханы 156 дугаартай бор хурдалжээ. Бор даага улсынхаа их баяр наадамд долоогоор давхиж байсан юм. 
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна