А.Энхтайван 30 оноогоор тэргүүлж аймгийн мэргэн боллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 26 -нд

Дорноговь аймгийн үндэсний баяр наадмын сурын харваанд нийт 40 гаруй мэргэн харваач цэц мэргэнээ сорилоо.
Эрэгтэйчүүдийн харваанд спортын мастер А.Энхтайван 30 оноогоор, эмэгтэйчүүдийн харваанд УБТЗ-ын дохиолол холбооны 3-р ангийн харваач Д.Энхсайхан 23 оноогоор тус тус түрүүлж  “Аймгийн мэргэн”-ий болзол хангажээ.
Хүүхдийн харвааны хөвгүүдийн төрөлд Б.Батням 22 оноогоор түрүүлж, Б.Сүхбат 16 оноогоор 2-р байр, Д.Баяржавхлан 12 оноогоор 3-р байр, охидын харвааны төрөлд Э.Ариунсайхан 29 оноогоор тэргүүн байр, Э.Биндэръяа 23 оноогоор 2-р байр, Э.Сайханчимэг 17 оноогоор 3-р байр тус тус эзлэв.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна