Аваргын нэрэмжит бөхийн барилдаан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 24 -нд

“Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт”-ын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан аварга Б.Бат-эрдэнийн төрсөн нутагт болсноороо онцлог болсон билээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд аварга төрж өссөн бөгөөд уг тэмцээний үеэр хоёр хоног нутагтаа саатаж, өөрийн нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Нутаг нутгийн залуус аваргын нэрэмжит бөхийн барилдаанд идэвхитэй сайхан оролцож, эр бяраа үзээд авсан. Уг барилдаанд 18 аймаг, нэг дүүргийн 20 гаруй залуус хүчийг үзэн барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, сумын начин Ганхүү, Өмнөговь аймгийн уургач Очирсүрэн нар үзүүр түрүүнд үлдэж, Ганхүү  түрүүллээ. Ийнхүү адуучин залуус уран мэхийг уралдуулан барилсанаас аваргынхаа нэр сүрийг дуурсгаж нутгийн хүү түрүүлэн аваргаас гарын бэлэг, мөнгөн шагнал авсан юм.

Ш.Бадамаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна