Үзүүр түрүүний барилдааны фото агшин

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 19 -нд


Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан үзэгчдийг дуу алдуулж, суудлаас нь өндөлзүүлсэн сонирхолтой барилдаануудаар дүүрэн байсан.Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс  Архангай аймгийн Булган сумын  харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн 25 насандаа улсын арслан цолны эзэн боллоо.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар спорт” хорооны бөх тэрбээр наймын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын арслан Г.Мөнхбаярыг өвдөг шороодуулж гарьд цолны болзол хангасан бол есийн даваанд улсын заан Д.Рагчаагаар арслан цолонд хүрсэн билээ. Харин наймын даваа хүртэл босоо байсан улсын заан Д.Рагчаа нь гарьд цолны болзол хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолоо авсан. Дашрамд дуулгахад Улсын баяр наадамд Увс аймгийн бөхчүүд ийнхүү гурав дахиа түрүүлж байгаа юм байна. Ингээд аймгийн арслан П.Бүрэнтөгсийн улсын заан Д.Рагчаатай үзүүр түрүү булаалдан барилдсан эгзэгтэй агшнуудыг фото зургийн хальсанд буулгаснаа хүргэе.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна