Нийслэлийн Алдарт уяач Д.Дүйнхэржав: Хүрэн морь намайг их баярлуулсан даа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 19 -нд

-Таны хувьд энэ жилийн наадмын өнгө хэр байна даа?
-Нар хур тэгширсэн сайхан наадам болж байнаа. Төв аймгийн наадамд ихэнх морио уралдуулсан учраас төрийн наадамдаа хоёр морьтой ирж шандас сорьлоо. Морьд маань ядарч зүдэрсэнгүй сайхан явж ирлээ.
-Та хүрэн мориныхоо өмнөх амжилтуудаас дурдаач?
-Намайг мөн ч олон баярлуулсан адуу даа. Бүсийн наадмуудад хурдан байлаа. Төв аймгийн баяр наадамд айрагдаж байсан. Говь-Алтайн шигшмэл хурдад айрагдсан. Улс бүсийн наадмуудаас гурван айрагтай байгаа юм. Миний хүрэн морь чинь том бага наадмуудад 30 гаруй айраг түрүү авсан. Энэ жил 9 настай адуу.
-Хаанахын удам угшилтай адуу юм бол?
-Би  Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул. Гадаад яаманд их олон жил жолооч хийсэн. Энэ хүрэн бол миний унаган адуу юм. Би ерөөсөө унаган адуугаараа наадаж байна даа.
-Та хичнээн жил морь уяж байна вэ? Нийслэлийн Алдарт уяач цолоо хэдэн онд хүртсэн юм бэ?
-Би чинь 2006 оноос өөрөө гардаж уядаг болсон их залуу уяач  л даа. Цолны хувьд 2008 онд Заамарт айрагдсныхаа дараа авсан.
-Бүсийн наадамд шандас сорино биз?
-Бодсон юм байгаа. Хязаалан, соёолон маань сайн байна. Хүрэн морио бас хурдлуулна даа.

Ø.Áàäìàà

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна