Улсын наадмын чимэг болсон ах дүү хоёр харваач

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 18 -нд

Эрийн гурван наадмын бахархал болсон мэргэчүүл, бөхчүүд, хурдан хүлгүүд бүгд л удам, угшлаа дагасан байдаг нэгэн бичигдээгүй хууль бий. Ялангуяа сур харваачид үр хүүхдүүдээ, хань ижлээ өөрсдийн замруу “уруу татан” оруулж, амжилтанд хүргэсэн олон тохиол бий. Аавынхаа, ээжийнхээ сумыг зөөж гүйж яваад сурд амтшин орсон гэж ярих харваачид захаас аваад байдаг билээ. Улсын Хошой мэргэн харваач Д.Нямсүрэнгийн хүүхдүүд болох спортын мастер Н.Өлзийбилэг, спортын мастер Н.Өлзийханд нар Мухардааны удмын ясны харваачид гэдгээ энэ жилийн үндэсний сурын харваагаар батлан харуулж, хоёулаа түрүү цэцийн төлөө сум тавьсан. Гэвч ах дүү хоёрын аз дутаж, аман хүзүүнд цэцэлсэн юм. Эрэгтэй харваанд түрүүлж Гарамгай мэргэн болсон Ц.Хүдэрчулууныг улсын Гарамгай мэргэн А.Цэвээн гуайн хүү гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэх бизээ. А.Цэвээн гуай халх харваанд сум тавьж харагдана билээ.

Ш.Бадмаа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна