Японы иргэн ахмадын харваанд сум тавьлаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 18 -нд

Ардын хувьсгалын 90-н жилийн баяр наадмын үндэсний харвааны ахмадын харваа 7-р сарын 13-ны өдөр болж өнгөрсөн. Энэ жилийн харваанд олон сайхан настан буурлууд цэц мэргээ сорьсон билээ. Уг харвааны онцлууштай нэгэн зүйл бол Японы иргэн Хиромичи Саката монгол сурын энэхүү харваанд цэц мэргээ сорьсон явдал юм. Тэрээр ЖАЙКА-ийн Ахмад сайн дурын ажилтан бөгөөд монголд ирээд сар болж байгаа юм байна. Хирочими Саката гуай 55 настай бөгөөд Японыхоо үндэсний сурын харваач юм. Ахмадын харваанд 40 сум тавьснаас тэрээр 13  оносон ажээ.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна