Тод манлай уяач Г.Батхүү: Бид генийн давуу талтай ч дэлхийн хэмжээний уралдаан гэдэг өөр
- Соёмбо зээрд эзнийхээ Тод манлай цолыг төрийн наадмын айргаар мялааллаа. Баярынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?
-Баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Нар хур тэгширсэн энэ өдрүүдэд хүчит бөхчүүд, мэргэн харваачид, хурдан морьд, наадамчин олон өнгөтэй сайхан наадлаа. Ер нь бүх насны морьдыг харж байхад урьд жилүүдийнхээс илүү хурдан байгаа нь харагдаж байв. Миний соёмбо зээрд азарга анх удаагаа улсад уралдаж айргийн гурваар орсон нь энэ. Бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд байгаа залуу азарга л даа. Үүнээс хойгуур давхиж үзээгүй, амжилт өндөртэй адуу. Цаашид олон жилийн уралдаан байна. Тийм учраас энэ жилдээ дахьж уралдуулахгүй. Энэ өвөл хоёр ч удаа уралдчихлаа.
-Энэ жил зургаан насанд хэчнээн адуу уясан байсан бэ?
-Зургаан насанд олон адуу уясан ч жаахан ханиагаад байхаар нь их нас уралдуулаагүй. Азарга, эрлийз соёолонгоо мордуулсан. Их нас арав гаргаж, эрлийз соёолон 13-аар давхилаа. Бусдыг нь бүсийн наадамд мордуулна даа.
-Танай бүх адуунууд соёмбо тамгатай юм билээ. Соёмбо зээрдийн хувьд нэр нь биз дээ?
-Манай адуунууд зөв талдаа чандмань, буруу талдаа соёмбо тамгатай. Харин Соёмбо зээрдийн хувьд энэ нэр нь байгаа юм. Ер нь соёмбо тамгатай адуунуудаа соёмбо хонгор, соёмбо хүрэн гэхчилэн тамгаар нь нэрлэдэг. Зүс ойролцоо адуу их болчихсон болохоор давхар тамгаар тамгалсан хэрэг. Энэ нь дотроо бас ангилалтай. Манайан угшил сайтай уралдах адуугаа давхар соёмбон тамгаар, харин унааны морьдоо дан чандмань тамгаар тамгалдаг.
-Наадмын дараа бүсийн наадмууд залгаж байгаа? Хаана наадахаар төлөвлөсөн байгаа вэ?
-Дундговь, Төвийн бүсийн аль нэгэнд уралдах болов уу. Миний том хүү Ганхөлөгийн азарга Төв аймагт дөрвөөр давхисан. Энэ удаад хүү бид хоёр энэ азаргаа уясан байгаа. Мөн манай дүү Батсайханы гуулин зээрд уралдана. Хоёр жил завсарласан Гуулингаа энэ жил юм дуулгах байхаа гэж бодож байна.
-Энэ жил зарим уяачдыг сэтгэл гундуухан үлдэхэд хүргэсэн зүйл бол ялгалт байлаа. Зөвхөн шүдлэн гэхэд 50 үрээ хасагдчихлаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Улсын баяр наадмын тухай хуульд энэ тухай өөрчлөлт оруулахаар Их хуралд хууль өргөн барьсан ч хэлэлцэж амжилгүй тарчихлаа. Бид дэлхийн бусад орны жишгээр хурдан морьдынхоо ДНК-г нь тодорхойлоод, гэрчилгээтэй болгочих юм бол энэ мэт асуудал гарахгүй шүү дээ. Энэ ажлыг манай “Цэвэр цусны морьдын холбоо” өөрсдийн шугамаар зохион байгуулахаар зэхэж байна. Гэхдээ монголын бүх адууг энд хамруулах шаардлагагүй. Зөвхөн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа удамтай адуунуудаа л үнэмлэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Гэтэл өнөөдөр газар дээр байдал ямар байгаа билээ. Зохион байгуулж байгаа хүмүүст ч, уяачид ч хүндрэлтэй зүйл их гарч байгаа нь нүднээ ил л байна шүү дээ. Мэдээж аль аль нь хэл амгүй будлиангүй шударга зохион байгуулчихъя гэж бодож байна. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой байгаа юм. Үүний тулд олон улсын баталгаатай лабораторийг оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг оруулж ирэхээс гадна тэр эрхийг нь авах ёстой байна. Монголд ДНК-аа тогтоолгосон адуу олон улсын бусад уралдаанд очиход зэрэглэл тогтоосон үнэмлэх нь дэлхийн бүх оронд хүчинтэй байх ёстой. Хоёрдугаарт гэвэл МСУХ-ноос журам гаргаад хуулийн хүрээнд журамлаж болно шүү дээ. Зөвхөн наадмын өмнө морьд бүртгэхдээ тараадаг биш магадгүй жилийн эсвэл хэдэн сарын өмнө тараачихдаг, хүн болгон мэддэг болчихвол маргаан гарах нь бага байх болов уу. Уяачид ямар морио эрлийзэд нь, алийг нь монголд уралдуулах уу гэдгээ урьдчилаад мэдчихнэ.
-“Цэвэр цусны морьдын холбоо” байгуулагдаад хэр удаж байна вэ? Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудаасаа дурдвал?
-Байгуулагдаад жил гаруй болж байна. Английн мэргэжлийн холбоотой хамтран ажилладаг бид “Жокей” клубээрээ дамжуулан өнгөрсөн хугацаанд гурван уралдааныг зохион байгууллаа. Олон улсын жишгээр шүдлэн, хязаалан, соёолон болон дээд нас уралддаг хоёр төрлийн уралдааныг зохион байгуулдаг. Энэ дагуу зохион байгуулж байгаа энэ уралдааныг Монголдоо цаашид тогтмол явуулах болж байгаа юм. Иймийн тулд Хүй долоон худагт уралдааны замтай болох ажлыг төлөвлөн, зураг төслийг гаргачихсан. Энэ мэт олныг дурдаж болохоор байна. Холбооны сүүлийн үеийн сонин гэвэл наадмын өмнөхөн манай гүйцэтгэх захирал гишүүдийнхээ хамтаар адууны дуудлага худалдаанд орохоор гадагшаа явцгаасан. Сонин ихтэй ирэх байхаа.
-Монголоос өөр газар эрлийз морьдын уралдаан болдог юм уу? Үгүй биз дээ.
-Тийм шүү. Дэлхийн жишгээр цэвэр цусны морьдын уралдаан л болдог. Гэтэл манайхан цэвэр цус гэхээр гадаад гээд ойлгоод байх юм. Үнэндээ эрлийзжүүлэх ажлыг дэлхийн бүх оронд хийдэг ч уралдуулдаггүй юм. Монголчуудын хувьд морин тойруулга гэж байхад цус сайжруулах тал дээр нэлээд ажлыг хийдэг байлаа. Магадгүй тэр үүднээсээ эрлийз адуу гэдгийг хүлээн зөвшөөрөөд, цэвэр гэдгийг гадаад гэж ойлгоод байх шиг байгаа юм. Цэвэр монгол адуу гэхэд цэвэр монголоороо л байх ёстой. Харин цэвэр гадаад үүлдрийн адууг монголд уралдуулж, олон улсын жишигт нийцсэн уралдааныг зохион байгуулснаар дэлхийн тавцанд бид гарч болно. Тийм ч учраас цэвэр цусны гадаад үүлдрийн адуугаар Монголд уралдахыг дэмжих ёстой гэж үзэн холбоогоо байгуулсан нь энэ. Мэдээж монгол наадмаараа цэвэр монгол адуу нь уралдана. Одоо гол нь эднийг ялгаж чаддаг техник тоног төхөөрөмжийг бид нар оруулж ирэх хэрэгтэй байна.
Хэдийгээр морь уяж, уралдуулах, хурдан морь шинжих тал дээр монголчууд генийн давуу талтай ч дэлхийн хэмжээний морины уралдаан гэдэг өөр юм.
-Саяхан Тод манлай Ганхуяг “Quarter” үүлдрийн 29 адуу оруулж ирсэн. Бүртгэл хийх үү?
-Олон улсын сүлжээнд орсон бүртгэлтэй кодтой адуу л орж ирэх ёстой. Тэрнээс орос ч юм уу, аль нэг орны жижиг морин заводын хувь хүний сүлжээнд ороогүй адууг цэвэр цусны адуугаар бүртгэж авахад хэцүү л дээ.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна