Сараагийн наадмын гоёо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 17 -нд

Сараа гавьяат “Аргагүй Монгол аялгуу” цомгоо фенүүддээ өргөн бариад жилийн нүүрийг үзэх гэж байна. Рок попынхны дунд монгол поп моданд ороод байгаа энэ үед Сараагийн шинэ цомогт орсон өвөрмонгол, казак, якут дуунууд фенүүдээс нь өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Уламжлал болсон төрсөн өдрийн баяраа Казакстанд өнгөрүүлсэн поп хатагтай зуныг тун ч зугаатай өнгөрөөж багаа гэнэ. Зусландаа тухалсан тэрээр уран бүтээлийн ажлаасаа түр завсарлаад байгаа аж. Энэ удаад тэрээр наадмын нээлтэд оролцож, Монгол аялгууг эгшиглүүлсэн  юм. Үндэсний хувцсаараа иж бүрэн гоёсон гавьяатын  гангараа сониуч наадамчдын нүдийг эрхгүй хужирлаж байлаа. Тэрээр  наадмын гоёлоо чамлахааргүй өндөр үнээр хийлгэснээ сонирхуулсан ч ханшийг нь хэлэхийг хүссэнгүй. 

П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна