ҮХ-ийн цэцийн гишүүн Д.Сугар: Хул азарга намайг олон баярлуулсан


Баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Хул азарга маань айргийн дөрөвт хурдаллаа. Сэтгэл их өндөр байна. Ганц миний ч биш газар газрын хурдан ажнай төрийнхөө наадамд тоосоо өргөж уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн их сайхан наадам боллоо. Морь гэлтгүй завсар чөлөөгөөр нь бөх харлаа. Бөх ч ялгаагүй чанартай байна. Хоёрын даваанаас эхлээд аймгийн мундаг бяртай арслангууд хоорондоо барилдаж хурд хүч шалгасан уран хурц барилдаанаар наадамчин олноо баясгалаа.
Хул азарга тань дээр хэзээ ирсэн бэ? Өмнөх амжилтуудыг сонирхуулбал?
Хязааландаа ирээд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд түрүүлсэн. Мөн аймгийн наадам, зүүн бүсэд айрагдсан. Бага наадамд бол олон орсон адуу байгаа юм. Хул азарга намайг олон баярлуулсан буянтай амьтан байгаа юм.
-Хул азарганы дараагийн уралдаан хаана байх бол?
-Төрийн алба гэдэг цаг зав багатай том үүрэг хүлээсэн хүндтэй ажил. Морь ч ялгаагүй цаг шаардсан ажил шүү дээ. Энэ хоёр цаг зав шаардсан ажлыг зэрэгцүүлнэ гэдэг хүнд санагддаг. Гэхдээ эднийг зэрэгцүүлээд явдаг мундаг хүмүүс байдаг. Харин миний хувьд тэр тал дээрээ жаахан тааруу хүн байгаа юм. Найз нөхдөөс бэлгэнд ирсэн сайн давхиж байгаа ганц нэг адуу маань Тод манлай Д.Онон, мөн Тод манлай С.Ганхуяг нар дээр уягддаг юм. Хул азаргыг цаашид хаана наадахыг Д.Онон Тод манлай л шийдэх байх даа.
-Ингэхэд та хэзээнээс морь сонирхох болов?
-Би Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн хөдөөний хүүхэд. Дээд сургуульд ортлоо мал дээр өссөн. Хөдөө сайхан шүү дээ. Адуугаа маллаад, гүү татаад л. Адуутай айлын хүүхэд болохоор хурдан морь унадаг байлаа. Биеэр жижиг байсан учир хамаатан садан ах дүү, нэг голын хүмүүсийнхээ морийг унаж өссөн.
-Бага насны сэтгэлд хоногшсон наадмаа эргээд дурсвал?
-1969 он байхаа. Би 4-р ангид байсан юмдаг. Сумынхаа наадамд хамаатны ахынхаа морийг унаад түрүүлгэж билээ. Тэр наадам л одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Сумын наадам хамгийн сайхан нь байдаг юм шүү дээ. Жинхэнэ монгол наадам суманд л болдог. Би тэгж боддог. Их элэгсэг дотно нэгнийхээ морийг түрүүлэхэд нийтээрээ баярладаг. Одоо ч гэсэн зав гарвал сумынхаа наадмыг үзмээр санагддаг шүү. Өнгөрсөн жил сумынхаа наадамд очоод энэ сайхан хүмүүсээсээ, тэр сайхан нутаг усаа орхиод ямар их удаа вэ гэсэн эмзэглэл төрсөн. Ахмадуудаа таньдаг, үеийнхнээ муухан таньдаг, залуучуудаа огт танихаа байсан байна лээ. Тэгэхээр болж өгвөл нутагтаа ойр ойрхон очиж байх хэрэгтэй юм шигээ.
-Тийм шүү. Сэтгэгдлээ хуваалцан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна