Эрлийз дээд насны эхний арав

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 13 -нд

 44 хурдан хүлгээс гарсан цагаас өнгөлж, хагас километр тасарсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр өгөө аваатай явсаар барианы зурхайд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан  хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, айргийн  дөрөвтСэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул  “Зоос” галын уяач Д.Батбаярын бор, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр,  зургаа долоод  Монгол улсын алдарт уяач Б.Буяннэмэхийн  сартай ухаа,  сувдан бор хоёр дарааллан ирж наймд Г.Тэмүүлэнгийн хүрэн халзан, есөд  Д.Ганболдын  хонгор  халзан, аравт М.Тэмүүжингийн  зээрд, арваэн нэгд С.Шинэбаатарын  ухаа халзан, арван гуравт Д.Учралбаярын  хүрэн халзан, арван дөрөвт О.Бадамжаргалын буурал, арван тавд  Д.Баатархүүгийн  хонгор халзан тус тус хурдалсан байна. 

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна