Б.Батдэлгэрийн хээр халзан даага түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

Өхөөрдөм хөөрхөн дааганууд дөнгөж сая барианд орж  ирлээ.  Газар газрын 300-гаад хурдан буян тоосоо өргөснөөс Өвөрхангай  аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн  хээр халзан түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан, айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Далайн  ухаа, айргийн дөрөвт Ховд  аймгийн Дөргөн сумын уугуул "Гарьд зам" Н.Батбаярын халтар, айргийн тавд Төв аймгийн Баян сум П.Энхмөнхийн  халиун  тус тус хурдаллаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна