Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Оч бутаргаж, гал маналзуулсан их морьд дөнгөж сая барианы зурхайд орж ирлээ. Төрийн наадмын үе үеийн түрүү, айргууд багтсан 400 гаруй хурдан хүлгийг МУ-ын Манлай уяач, “Алтай констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн магнайллаа. Харин аман хүзүүнд Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравт бүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар сайд, ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын хүрэн халзан, айргийн тавд   улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа.
Бид тун удахгүй баяр наадмын комиссын албан ёсны мэдээг хүргэх болно. Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сайттай хамт байгаа уншигч та бүхэндээ баярлалаа.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна