Б.Жаргалсайханы хээр хасагдав

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

 Хурдан морины салбар комиссын шийдвэр гараагүй байгаа ч олны дунд ийм яриа байсан. Гэвч түрүү үрээг бус харин аман хүзүүнд хурдалсан Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээрийг эрлийз гэсэн шалтгаанаар хасч зургаад хурдалсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Д.Баяраагийн өнгөрсөн жилийн төв бүсийн түрүү Шувуухай хүрэнг урагшлуулахаар болжээ. Хасагдсан хээр үрээ Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу бөгөөд сэрвээний өндөрт тэнцээгүй байна. Дашрамд сонирхуулахад аман хүзүүнд хурдалсан хээр үрээний эзэн Б.Жаргалсайхан уяач Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Даатгал хэмээх хээр азаргаа түрүүлгэж байсан юм.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна