Буриад сурын харваанд О.Сүхбаатар түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 09 -нд

Улсын баяр наадам маань харваачдын цэц  мэргийг сорьсон уухайн түрлэгээр үргэлжилсээр байна. Урианхай сурын харваагаар эхэлж, удаалан буриад сурын харваа явагдаж,  өнөөдөр өсөх ирээдүйтэй залуу харваачид буюу хүүхдийн харваагаар үргэлжилсээр байгаа. Өчигдөр буюу 7-р сарын 08-ны өдөр явагдсан буриад сурын харваанд нийтдээ 140 харваач эр чадал, эв дүй, цэц мэргээ сорьсноос эрэгтэй харваач 120 оролцжээ. Эрэгтэй харваанд  Дорнод аймгийн Баяндун сумын харъяат Баян- Уул аймгийн суугуул ”АШ-Авгат” компанийн харваач, улсын мэргэн О.Сүхбаатар  64 сумнаас 59 онож түрүүлсэн бол  удаах байранд Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат Д.Нямсүрэн 56 онож, буриад сурын харвааны дэд мастер цолоо давтлаа. Гуравдугаар байранд Алдар хороо, Жем-Интернэшнел компанийн харваач Б.Батбаатар 53 онож мөн дэд мастер цолоо давтсан байна. Эмэгтэй харваач 25 орсноос улсын мэргэн С.Энхтунгалаг 64 сумнаас 53 онож түрүүлэн, буриад сурын харвааны хошой мэргэн боллоо. Хоёрдугаар байранд спортын дэд мастер Ч.Гандаваа мөн 53 оносон ч чанараараа удаалсан байна. Удаах байранд улсын мэргэн  Б.Бүтваа 52 сум онож оржээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна