Төрийн сүлдээ дээдэлсэн Төвчүүд

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 09 -нд

АХ-ын 91 жилийн ойн баяр наадам албан ёсоор маргааш эхлэх хэдий ч аймаг, орон нутгуудын хувьд  найр наадам эхлээд нэлээд хэд хонож байна. Өнөөдөр Төв, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд наадмаа  хийн хурдан морио уралдуулж, хүчиь бөхөө барилдуулж, цэц мэргэнээ сорьж байна.
Нийслэлд хамгийн ойр Төв аймгийн хувьд баяр наадам өргөн дэлгэр болдог. Гадна дотны зочид төлөөлөгчид ихтэй Төвчүүд өчигдөр бэлтгэлээ ерөнхийд нь базаачихаад байсан бөгөөд өргөө цагаан гэрүүдээ жирийтэл нь барьж, АХ-ын 91 жилийн ойн хэмээн бичиж төрийн далбаагаа мандуулсан нь  алсаас бараа сүртэй харагдаж байлаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна